Хүн амын амьжиргааны доод түвшинг хөдөлмөрийн хөлс, нийгмийн даатгалын болон нийгмийн халамжийн сангаас олгох тэтгэвэр, тэтгэмж, халамжийн хэмжээг тогтоох, төрөөс иргэдэд эд, мөнгөний туслалцаа үзүүлэхэд жишиг үзүүлэлт болгон хэрэглэдэг. Энэ түвшин нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 58.5-68.1, Нийгмийн даатгалын сангаас олгох бүрэн тэтгэврийн 66.8-77.8, хувь тэнцүүлсэн тэтгэврийн 77.0-89.7, ҮСХ-ноос өнгөрсөн оны III улиралд гаргасан цалингийн мэдээний 18.1-21.1 хувийг хангаж байна. Харин Нийгмийн халамжийн сангаас олгох халамжийн тэтгэврийн хэмжээнээс 20.7-40.6 хувиар илүү байна.
0 сэтгэгдэл