Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Билгийн тооллын XYII жарны "Алтан унжлагат” хэмээх гал улаагчин тахиа жилийн сар шинийн баярыг тохиолдуулан ард түмэндээ хандаж мэндчилгээ дэвшүүлэв.
Тэрээр хэлсэн үгэндээ "Монгол түмнийхээ энэ сайхан өдрийн түмэн амгаланг айлтгая.
Хуучин он маань шилжиж, шинэ жил гарч ирж байна. Гарч байгаа гал тахиа жил өвөрмөц, түмэн олонд маань буян хишгээ хайрласан жил гарч ирлээ. Жил бүхэн өөр өөрийн онцлогтой байдаг.
Гал тахиа жилийн хувьд хөдөлмөрлөсөн, хичээсэн хүн бүхэнд дээд ивээлээ өгөх ийм жил гэж манай ахмадууд ярьж байгаа.
Тэгэхээр гал тахиа жил маань Монгол түмэнд ээл ивээлээ өгсөн их сайхан жил болно.
Уудам Монгол нутгийн маань газар бүхэнд цагаан сараа тэмдэглэж, сайхан золгож, бэлгэтэй сайхан үгээ ярьж байгаа нийт ард түмэндээ, Монгол Улсын нийт иргэддээ гал тахиа жилийн халуун мэндийг хүргэж, хамгийн сайн сайхныг хүсэн ерөөе.
Мөн уудам дэлхий даяар олон монголчууд цагаан сараа тэмдэглэж байгаа. Дэлхий дүүрэн цагаан сараа тэмдэглэж байгаа олон монголчууддаа гал тахиа жилийн мэндийг хүргэж, аз хийморь ерөөе. Гал тахиа жил Монгол түмэнд маань ээл ивээлээ улам их өгөх болтугай гэж ерөөе. Та бүхэн маань сар шинэдээ сайхан шинэлээрэй. Баярлалаа” гэв.
1 сэтгэгдэл