|

Үндсэн хуулийн цэцийн 2018 оны 15 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрлөө

Үндсэн хуулийн цэцийн 2018 оны 15 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрлөө

УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн 2018 оны 15 дугаар дүгнэлтийг хэлэлцлээ.
Үндсэн хуулийн цэц Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн байна. Уг дүгнэлтэд Захиргааны Ерөнхий хуулийн 3, 37 дугаар зүйлийн зарим заалт Үндсэн хуулийн "Монгол Улсын хууль, олон улсын гэрээнд заасан эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл уул эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах, шударга шүүхээр шүүлгэх эрхтэй”, "Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц хууль зүйн баталгааг бүрдүүлэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна” гэсэн заалтыг зөрчсөн хэмээн дурьдсан байна.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, саналаа хэллээ. Тухайлбал, УИХ-аар хэлэлцэж буй Захиргааны ерөнхий хуулийн төслийг нэн даруй батлах хэрэгтэй гэдгийг Ц.Мөнх-Оргил гишүүн хэллээ. Уг хуулийг баталснаар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд үүсээд буй маргаанийг эцэслэн шийдвэрлэх боломж бүрдэнэ гэдгийг дурьдсан юм.
Ийнхүү санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх Үндсэн хуулийн цэцийн 2018 оны 15 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх нь зөв хэмээн үзлээ.
 
Ч.Ариунболд
Эх сурвалж: Монцамэ агентлаг

0 сэтгэгдэл