Энэ үеэрээ тэрээр : " Би УИХ-ын дарга М.Энхболдыг ажлаа өг гэсэн. Тэр 60 тэрбумын хэрэгт холбогдсон. Тэр бол эвлүүлэг биш, Энхболдын яриа мөн.
Би Хаянхярвааг огцруулах шаардлага тавьсан. Огцруулсан." хэмээсэн юм.
Мөн сэтгүүлчдийн асуултанд хариулах үеэрээ: "ЖДҮХС-гаас 950 сая төгрөгийн асуудлыг би огт мэдэхгүй. Манай Засгийн Газрын сайд Я.Содбаатар хуулийн байгууллагад шалгагдаж байгаа. Буруутай бол ажлаас нь чөлөөлнө гэж хэлсэн." гэсэн маш утгаггүй тайлбарыг хийв.
Яг ийм логикоор яривал "60 тэрбум"-ын хэрэг ч хуулийн байгууллагад шалгагдаж буй шүү дээ.
Гэхдээ л та бол бодитой гэж тайлбарлаж байна. Үнэн байх.
Яг энэ зарчмаар бол УИХ-ын гишүүд, сайд нар ЖДҮ-ийг Хөгжүүлэх сангаас зээл авсан хэрэг, "Хадгаламж" банкны 14 тэрбум төгрөгөөр У.Хүрэлсүхийн байгуулсан МАСЗХ-ы залуус казино тоглосон хэрэг ч бодитой шүү дээ, У.Хүрэлсүхээ.
С.Сарнай
sonin.mn
0 сэтгэгдэл