|

Н.Түвшинбаяр тэргүүтэй 14 жүдоч “Их дуулга”-д өрсөлдөнө

Н.Түвшинбаяр тэргүүтэй 14 жүдоч “Их дуулга”-д өрсөлдөнө

 


Олон улсын жүдо бөхийн холбооноос зохион байгуулдаг томоохон тэмцээнүүдийн нэг бол Токиогийн "Их дуулга” билээ. Уг тэмцээн энэ сарын 23-25-нд болох бөгөөд үүнд 75 орны 454 жүдоч оролцохоор урьдчилсан мэдүүлгээ өгчээ.

Манай улсаас Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Н.Түвшинбаяр тэргүүтэй эрэгтэй 11, эмэгтэй гурван жүдоч оролцохоор болжээ.

Өнгөрсөн жилийн Токиогийн "Их дуулга” тэмцээнд манай 16 жүдоч зодоглож, нэг алт, хоёр мөнгө, нэг хүрэл медаль хүртсэн юм.


0 сэтгэгдэл