Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Ерөнхийлөгчийн 2019 оны төсөвт тавьсан хоригийг хэлэлцэж, гишүүдийн олонх хүлээж авсангүй. ЕТГ-ын дарга З.Энхболд тус хуралдаанд оролцсон. Энэ үеэр тэрээр ЖДҮХС-гаас зээл авсан гэх асуудлаар тайлбар өглөө. Тэрээр "Надад зээл авсан асуудал ерөөс байхгүй. Намайг зохион байгуулалттайгаар гүтгэн доромжилж байна. Ялангуяа МАН-ын генсек Д.Амарбаясгалан. Энэ мэдээллийг мөнгө өгч тарааж байна” гэлээ.
Эх сурвалж:www.polit.mn
17 сэтгэгдэл