|

Роналдо сэтгэлт бүсгүйдээ гэрлэх санал тавьжээ

 

Роналдо сэтгэлт бүсгүйдээ гэрлэх санал тавьжээ

 

Португалын шигшээ болон Италийн "Ювентус”-ын  довтлогч Криштиано Роналдо сэтгэлт бүсгүй Жоржина Родригестоо гэрлэх санал тавьжээ. Тэд Лондоны нэгэн тансаг ресторанд зоог барих зуур Роналдо бүсгүйдээ сүйн бөгж бэлэглэж, улмаар гэрлэх санал тавьсан байна. Жоржина Родригес түүний саналыг хүлээн авчээ.


Сүүлийн хоёр жил гаруйн хугацаанд Роналдо Жоржина нар хамтдаа амьдарч байгаа. Жоржина Испанийн нийслэл Мадридын хувцас загварын нэгэн элит дэлгүүрийн худалдагч жирийн бүсгүй байхдаа Роналдотой танилцсан юм.

Жилийн өмнө Жоржина Родригес  Алана Мартина охиноо төрүүлсэн. Үүнээс гадна Роналдогийн том хүү Криштиано мөн ихэр Ева, Мэтью нарын хамт амьдардаг.


220 сэтгэгдэл