Өнөөдөр аргын тооллын 2017 оны хоёрдугаар сарын 22. Лхагва гараг. Билгийн тооллын XVII жарны "Муу нүүрт" хэмээгч Гал бич жилийн өвлийн адаг цагаагчин үхэр сарын 26. Буд гараг. Суулга одтой, гурван хөх мэнгэтэй цагаан луу өдөр.
Барилдлага: Рашаан
Шүтэн барилдлага: Тийн мэдэхүй
Суудал: Гал
Өдрийн наран 7 цаг 42 минутад мандан, 18 цаг 26 минутад жаргана. Тухайн өдөр хулгана, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.
Эл өдөр эм, эмнэлгийн элдэв үйл, хагалгаа хийлгэх, биеийн тамирыг сэргээх, лус тахих, бороо хур оруулах, зэтгэрийг номхотгох, хөгжмийн зэмсэг урлахад сайн. Гүүр тавих, газар ухах, цөөрөм байгуулахад муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой.
Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал үргэлжид ирэх сайн хэмээжээ.
* * *ӨРНИЙН ЗУРХАЙ * * *
ХОНЬ (3/21-4/19)
Хууль зөрчихөөс болгоомжлох өдөр. Зарим нөхцөл байдал таныг шахаанд оруулна. Түр зуурын амсхийлт болоод төвөгшөөлтөөс болж хууль зөрчих асуудал гаргавал танд дараа нь төвөг удна. Авхаалж самбаатай байж, шийдвэрлэх нөхцөл байдалд идэвхтэй бай. Холын харилцагч нартайгаа харилцаагаа сайжруулна.
ҮХЭР (4/20-5/20)
Хайртай хүнээсээ нэг мөсөн салах уу, эсвэл харьцаагаа үргэлжлүүлэх үү гэдэг нь зөвхөн танаас шалтгаална. Гэхдээ түүнээс зарим талаар худал хуурмаг үнэртэж байвал та шийдэмгий бай. Гэхдээ та энэ өдөр үймрэх, бодит байдлыг ухаалгаар хүлээн авах чадваргүй байна. Идэвхитэй үйл ажиллагаа, санхүү,хөрөнгө оруулалтын ажилаа хойшлуулж болохгүй тул танаас ихээхэн эрч хүч гарна. Санхүүгийн болон ажил хэргийн асуудалд анхааралгүй хандаж болохгүй.
ХАМТАТГАХ (5/21-6/21)
Та сэтгэл санаагаар унавал амьдрал чинь улам доройтно гэж од эрхэс анхааруулж байна. Тулгамдсан асуудалд өөр гарц хайхгүй, дэмий сэтгэл зовох нь ямар ч үр дүнгүй гэдгийг анхаар. Өнөөдөр гэр бүлийн асуудлууд таныг зовооно. Үүнээс болж тэвчээргүй зан гаргаж, эргэн тойрныхонтойгоо зөрчилдөхөөс болгоомжил.
МЭЛХИЙ (6/22-7/22)
Маргаан зөрчилтэй өдөр. Бусдын буруу үйлдлийг засах ажилтай тулгарна. Ажил төрлөөр тантай байр суурь нийлдэггүй, тэс өөр зан чанартай хүмүүстэй зөрчилдөж болзошгүй. Өнөөдөр тийм хүмүүстэйгээ харьцахдаа зайгаа барь. Биеэ эелдэг, муугаас зайлсхийсэн, өнгөцхөн харьцаатай авч явахыг зөвлөж байна.
АРСЛАН (7/23-8/22)
Хайртай хүндээ урам хугарч итгэлгүй болно. Хөрөнгө, мөнгөөр та дутагдаагүй байна. Салах, ажлаасаа гарах гэх зэрэг асуудлыг хэт эмзэгээр хүлээн авах нь танд л хохиролтой байна. Зөн совиндоо итгэ. Маргааш нар мандадгаараа мандана.
ОХИН (8/23-9/22)
Хайртай хүнээсээ нэг мөсөн салах уу, эсвэл харьцаагаа үргэлжлүүлэх үү гэдэг нь зөвхөн танаас шалтгаална. Гэхдээ түүнээс зарим талаар худал хуурмаг үнэртэж байвал та шийдэмгий бай. Гэхдээ та энэ өдөр үймрэх, бодит байдлыг ухаалгаар хүлээн авах чадваргүй байна. Идэвхитэй үйл ажиллагаа, санхүү,хөрөнгө оруулалтын ажилаа хойшлуулж болохгүй тул танаас ихээхэн эрч хүч гарна. Санхүүгийн болон ажил хэргийн асуудалд анхааралгүй хандаж болохгүй.
ЖИНЛҮҮР (9/23-10/22)
Залуу жинлүүрийнхэнд муу өдөр. Сурлагын байдал муудаж ашиггүй зүйлд мөнгөө зарна. Эрүүл мэндэд аюул учирч болзошгүй. Үймээн шуугиантай газраас хол бай. Таны эрүүл мэнд, нийтэч, дур булаам байдал доод хэмжээнд байна. Энэ өдөр тайван байдлаар өнгөрүүл. Уран бүтээлч жинлүүрүүдэд амжилт ирнэ. Тэд сайн бүтээл гаргахын тулд эрэл хайгуулд гарч хайснаа олох магадлалтай.
ХИЛЭНЦ (10/23-11/21)
Энх цагт хөлс их гарвал дайны үед цус бага урсана гэдэг үгийг сана. Өнөөдөр амар эсвэл завтай мэт бол тайвширалгүй хичээн зүтгэ. Залхуу хойрго хүмүүст ийм зүйл хийх нь маш хүнд мэт санагдана. Хүнд бэрхийг даван туулсан таныг хувь заяа чинь шагнах болно. Эмх цэгцтэй нягт нямбай бай.
НУМ (11/22-12/21)
Ажлын ачаалалтай өдөр. Өнөөдөр ажил хэрэгч хүмүүст ажил хэргээ амжилттай явуулах, ирээдүйтэй ажилд түншүүдтэйгээ харилцаагаа бэхжүүлэх, санхүүгийн бичиг баримтуудад гарын үсэг зурах зэрэг боломжууд олдоно. Эрүүл мэндээ анхаарч, хоол хүнсээ тохируул. Эрүүл чийрэг хүн л амьдралын элдэв таагүй зүйлсийг даван туулж чадна.
МАТАР (12/22-1/19)
Урд өмнө хайр сэтгэлийн холбоотой байсан хэн нэгэнтэй учирч эртний дурсамж эргэн сэргэж магадгүй. Гэхдээ өөрийн тогтсон амьдралаа эртний өнгөрсөн хайр сэтгэлийн явдлаар солих хэрэг байгаа эсэхээ сайтар бодож үзэгтүн. Ажил дээр чинь халаа сэлгээ хийгдэж магадгүй. Зочид хүрж ирснээр төлөвлөгөөнд тань өөрчлөлт орж мэднэ. Хүмүүсийг нийгмийн сайн үйлсийн төлөө нэгтгэх чадвараа гарга.
ХУМХ (1/20-2/18)
Амжилттай өдөр. Ажил дээрх асуудлууд цэгцэрнэ. Олны дунд амжилт олж, таны тойрон хүрээлэл дотор нөлөө бүхий хүмүүс бий болно. Од эрхэс танд боломж олгох салхийг эргүүлж байна. Олдсон боломжыг бүү алд. Хүсэл шуналтай бай. Өлсгөлөн барстай хоол булаалдаж буй араатан мэтээр өөрийгөө төсөөлж хурцал.
ЗАГАС (2/19-3/20)
Амжилтай өдөр. Та хэдийчинээ их амжилт олно төдий чинээ таны байр суурь бэхжих болно. Болгоомж ялангуяа санхүүгийн асуудалд илүүдэхгүй, арвич хямгач бай. Өнөөдөр таны дотоод сэтгэлийнхээ эрх чөлөөг хязгаарлан, танаас үл хамааран үүсэх гадаад нөхцөл байдлаас болгоомжил. Гэхдээ энэ болгоомжлол таны үйл ажиллагаа явуулах чадварыг алдагдуулах ёсгүй.
1 сэтгэгдэл