|

Дөнгөж нярайлсан эхэд зориулсан шөлнөөс ууж болохгүй

 

Дөнгөж нярайлсан эхэд зориулсан шөлнөөс ууж болохгүй

 

Нялх биетэй эмэгтэйд зориулж хийсэн шөлнөөс ууж болохгүй гэж бидний өвөг дээдэс сургаж ирсэн байдаг. Учир нь шөл уусан хүндээ өвчин болж хувирдаг байна. Эмнэлэгт цуг төрсөн эмэгтэйн шөлнөөс татгалзах нь та өөрийгөө болон хүүхдээ аварч байгаа илрэл болно.

Төрсний дараах нялх биетэй эмэгтэйчүүдэд хэлж болдоггүй үгсийг олон ээжүүдийн дунд хийсэн судалгаан дээр үндэслэн гаргажээ. Хүн бүр анзаараад авчихвал хайртай нэгэндээ сэтгэлийн шарх үлдээхгүй байхад тустай юм.

Хөхөнд чинь сүү байхгүй юм биш үү? Хүүхэд өлсгөөд сүү муутай юм аа. Сүү нь шингэхээн, тэжээлгүй юм аа даа?

(Хөхөнд сүү орох эсэх нь сэтгэл санааны тайван байдал, өөрөө сүүтэй гэсэн итгэл, хүүхдээ хайрлах хайраас бүрэлддэг. Хүүхдээ өлсгөөд байхааргүй сүү ямар ч эх хүнд байж л таараа)

Яана аа, одоо тураач ээ! Наад гэдэс гүзээ чинь юу вэ? Ямар их таргалаа вэ? Турмаар юм!

(Бүхэл бүтэн хүн бүтээхээр есөн сар тээж төрүүлэх гэж эмэгтэй хүн ямар их сэтгэлийн хат гаргадагийг үгээр илэрхийлшгүй. Бие эрхтэн нь бүхэлдээ өөрчлөгдөөд хэвийн байдалдаа буцаж ороход хугацаа их шаарддаг. Үр хүүхдээ гэсээр өөрийгөө гаргуунд нь гаргаж байгаа эх хүнийг зүгээр сууж байгаад таргалсан арчаагүй хүмүүстэй битгий зүйрлээрэй)

Хүүхдэд эрүүл мэндийн асуудал үүсэxэд тэртээ тэргүй шаналж үхэх гэж байхад нь өвчин зовлонг нь ил далд байдлаар ээжтэй нь холбох. Түүнийгээ дахин дахин хэлэх, илэрхийлэхийг цээрлэ.

(Хүүхдээ өвтгөхийг хүсдэг эх хүн хаана ч байхгүй)

Царай алдсаныг нь гайхах

(Өөрийгөө толинд хараад тэртээ тэргүй сэтгэлээр унаж байхад нь нэмж хямраах хэрэггүй шүү. Үрээ гэж шөнөжин босч тойглосон, ядарсан, дархлаа нь муудаж суларсан, уураг, кальциа алдсан төрөөд удаагүй эх хүний царай гунддаг)

Төрөхдөө оёдол тавиулсан уу, үгүй юу? Оёдолтой төрсөн бол оёо нь задарчих вий дээ, яана аа! Задрах юм бол тэгээд л нөхөртөө гологдоно.

( Хоёр яс салах гэж яаж зовсон болоод оёдолтой төрсөн бэ гэдгийг эхлээд сайтар ойлгох хэрэгтэй)

Пээ ямар их язраа вэ? Ёстой муухай болчихож. Зун яанаа?

( Яаж арилгахаа бодож хямарч байхад нь нэмж дарамтлаад яах нь вэ)

 

<div style="word-spacing: 1.1px; text-align: justify;">>Өдөржин хүүхэдтэйгээ зууралдаад, ядарч цонхийгоод савж унах гээд сууж байхад нь "Чи ёстой хүүхдээ асарч халамжлахгүй юм. Асаргаа сул юм аа гэх юм уу эсвэл өдөржин юу хийдэг байна аа?”
( Хүүхэд асрах хүн бүрийн хийдэг ажил хэдий ч нялх нярай хүүхэд асаргаа ихтэй. Бие засах ч зав гарахгүй үе зөндөө тохиолддог)

 

 

Санамсаргүй горьдоод мөөмөө даахгүй халуурч бүлээрээд арай гэж хүүхдээ өлсгөхгүйн тулд гүрийгээд шөнөжин өдөржин хөхүүлж байхад горьдоосондоо ичихийн оронд "Ямар юмаа хийж горьддог байна аа, Гол нь харалсан юм шиг, Өлөн юм бэ…”
( Юу ч мэдээгүй бодоогүй байхад хөх өөрөө горьдох үе бий. Хөхүүл хүнийг горьдоож байгаадаа, ийм үг хэлж байгаадаа ичих хэрэгтэй)

 

Хөх уураг нь зангираад бэрсүүтээд данх шиг том, чулуу шиг хатуурчихаад төрөх дайны л өвдөж байхад нь "Баашлаад бай! Одоо бос сэргэ. Ганц хүүхэд төрүүлчихээд ингэж маяглах гэж. Хөхөө арчлаад байж чадахгүй арчаагүй юм бэ” ( Ийм үгийг хэзээ ч битгий хэл )

Хичнээн их хоол, шөл хийлгүүлэх гэсэн юм бэ?

(Хөхүүл хүн их өлсдөг. Бас их тамирдсан байдагтул хоол цай шөл усаар л тэнхэрнэ шүү дээ)

Хөхний толгой хагарах гэдэг маш хүнд зовлон. Төрсний дараахнаас 30-60 хоногт энэ үзэгдэл их тохиолдоно. Тэсэхийн аргагүй өвдөнө, цус нь гоожно. Толгойн хэсгээрээ тасрах шахуу болчихоод санжигнана. Ийм үе хамгийн хэцүү. Хүүхдээ өлсгөхгүйн тулд шүд зуугаад уйлаад ч хамаагүй хөхүүлдэг. Ингээд зүдрээд сууж байхад нь "Яасан ямбатай юм. Бааштай юм” гэдэг хатуу үгийг хэрхэвч хэлж болохгүй.

( Та хурууныхаа өндгийг энд тэндгүй гүн зүсээд санжигнуулаад хөхөөд үз дээ. Өдөр бүр хоёр цагийн зайтай 15-30 мин хөхөх гээд үз. За ямар байна даа?)

 

Төрөөд удаагүй ээжүүд бүгд л их ядардаг. Үсээ ч боож амжилгүй хүүхэд рүүгээ яарч хөхүүлж хуурайлж асардаг үе олонтаа. Ийм үед нь "Сэгсийчихээд хүүхэд айлгалаа. Наад үсээ боогооч”
(Царай алдсан байж болно. Хүүхдээ айлгатлаа сэгсийхгүй нь тодорхой, тэгээд ч эхээсээ айдаг үр гэж байхгүй)

 

 

Хүүхэд ямар нэгэн шалтгаанаар уйлахад ээжтэй нь холбож "Ээжийнхээ ааштайг дууриачихаж. Чи л жирэмсэн байхдаа их аашилсаар байгаад хүүхэд ааштай төрүүлчихлээ. Ямар уйланхай хүүхэд вэ?”
(Нярай хүүхэд тавгүйтэхээрээ олон шалтгаанаас болж уйлдаг. Тэр бүгдийг муухай ааштайдаа биш уйлах идэхээс өөр чадваргүйтэй нь холбож ойлгох хэрэгтэй)

 

Хүний бяцxан үрийг хэн ч гоочлох эрхгүй. Ил далд байдлаар хүүхдийг нь зүс царай бие бялдраар нь гоочлох нь  ёс бус зүйл. Танд тийм эрх ч байхгүй!

 

Хүүхдээ асарч буй ээжид орлогогүй болсоныг нь сануулах. Ямар нэгэн байдлаар сэтгэл санаагаар унагах
(Хүүхэд, хүн бүтээсэн гавъяаг нь үнэлэх нь зүй ёсны хэрэг. Харин хэрэглээний мөнгийг авааль нөхөр нь олох үүрэгтэй. Үүргээ ухамсарлахгүйгээр "Би л бүгдийг тэжээж байна” гэсэн бодол тээж байвал хамгийн адгийн эр хүн шүү)

 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ХАРИУЛАЛ?
Гоё
7
+1
Хөөрхөн юм
0
+1
Татаж уналаа
0
+1
Гайхалтай
1
+1
Харамсалтай
0
+1
Буруу
2
+1

 
 

0 сэтгэгдэл