|

Өнөөдөр 2019 оны төсвийг үргэлжлүүлэн хэлэлцэнэ

 

Өнөөдөр 2019 оны төсвийг үргэлжлүүлэн хэлэлцэнэ

 

УИХ-ын өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар 10 хууль, тогтоолын төсөл хэлэлцэхээр төлөвлөжээ. Өнгөрсөн долоо хоногт АН-ын бүлэг ажлын тав хоногийн завсарлага аваад байсан 2019 оны төсвийн хэлэлцүүлгийг  өнөөдөр үргэлжлүүлэн хэлэлцэнэ.

Өнөөдрийн хуралдаанд Ерөнхийлөгч Х.Баттулга оролцож, ирэх оны төсвийн талаар өөрийн санал дүгнэлтээ танилцуулах юм байна. 

Мөн өнөөдөр амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт, шалгалтын тухай, Дэлхийн худалдааны байгууллагын "Иргэний агаарын хөлгийн худалдааны хэлэлцээр”-т Монгол Улс нэгдэн орох тухай, Нийгмийн хамгааллын тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Польш Улс хооронд байгуулсан хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэх юм.

 

Түүнчлэн Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай, Онцгой албан татвараас чөлөөлөх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Валютын зохицуулалтын тухай, Хэмжил зүйн тухай хуулийн төслийг хэлэлцэнэ.

Харин үдээс хойшхи хуралдаанаар Ерөнхий сайдад хүргүүлсэн асуулгын хариуг сонсох юм.


0 сэтгэгдэл