Өнөөдөр аргын тооллын 2017 оны хоёрдугаар сарын 17. Баасан гараг. Билгийн тооллын XVII жарны "Муу нүүрт" хэмээгч Гал бич жилийн өвлийн адаг цагаагчин үхэр сарын 21. Сугар гараг. Салхины эх одтой, найман цагаан мэнгэтэй, хөхөгчин гахай өдөр.
Барилдлага: Үл зохилдох
Шүтэн барилдлага: Хурьцахуй
Суудал: Огторгуй
Өдрийн наран 7 цаг 48 минутад мандан, 18 цаг 18 минутад жаргана. Тухайн өдөр хонь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.
Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, сан тавиулах, угаал үйлдэх, нялхасын хурим хийх, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Газар ухах, худаг гаргах, сэтгэлд сэвтэй газар очих, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. Тэрсүүд өдөр. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.
* * *ӨРНИЙН ЗУРХАЙ * * *
ХОНЬ (3/21-4/19)
Ажил хэрэгч хүмүүст таатай өдөр. Түншүүдийн зүгээс дэмжлэг үзүүлэх, хөрөнгө оруулах тухай гэрээ хэлэлцээрүүд бүтэмжтэй болно. Энэ бүхэн нь танд хүндрэлийг даван туулах боломж олгоно. Найз нөхөддөө цаг гарга. Гадаадад сурах тухай бодож болно.
ҮХЭР (4/20-5/20)
Таны ажилын хувьд байнгын орлоготой байлгах боломж гарч ирнэ. Энэ нь ихээхэн төвөгтэй байсан ч танд өөр арга одоогоор алга. Үүнийг даван туулвал танд зөвхөн орлого төдийгүй илүү ашигтай албан тушаалд дэвшиж улмаар нийгмийн байр сууриа дээшлүүлэх боломж хожим ирнэ. Иймээс шургуу хөдөлмөрлө.
ХАМТАТГАХ (5/21-6/21)
Та ахмад, туршлагатай хүний үгийг сайн сонсох хэрэгтэй. Танд мэдлэг байгаа ч туршлага дутах асуудал тулгарна. Өөрийгөө төлөөлөн найдвартай туршлагатай хүнийг хэлцэлд оруулсан ч буруудахгүй. Бусдад итгэх хэрэгтэй болно. Хүнд итгэх хэцүү цаг үе ч эрсдэл гаргаад үз. Мөнгөний асуудал танд төвөг удсаар байна.
МЭЛХИЙ (6/22-7/22)
Чөлөөтэй юунд ч үл баригдах хүсэл танд төрнө. Энэ нь таны хайртад таалагдахгүй, маргаан гарна. Таны хувьд нууц амрагийн асуудал тийм ч чухал бус гэдгийг зөв ойлгуул. Хүсэл мөрөөдөлд чинь гай болх хардалтаас зайлсхий. Хайртыгаа зөвөөр ойлгож, хамтдаа ертөнц дээрх хамгийн аз жаргалтай гэр бүл болох зорилгоо хэн хэндээ итгүүл.
АРСЛАН (7/23-8/22)
Олон арслангуудад өнөөдөр шинэ соргог нөхцөлд ажиллах сайхан боломж гарна. Дотоод нөөц бололцоо хүчээ бүрэн дайчлан ажиллана. Хийж байгаа ажлынхаа дүрэм журмыг дагахгүй бол хов зөөдөг хүмүүстэй хэт зөрчилдвөл ажлын шаардлага хангахгүй шалтгаанаар ажлаасаа халагдаж болзошгүй. Иймд зарим талаар өөрийнхөө төлөө муу арга хэрэглэхээс аргагүй болно. Үүнийг тань бурхан, од эрхэс уучлах байх.
ОХИН (8/23-9/22)
Хайр дурлалдаа хэт өөрийнхөөрөө, шийдэмгий, шаргуу ханддаг бол энэ удаад тийм байдлаа хязгаарла. Үзэл бодол таныхтай өөр хүн л юм чинь яв цав адил байх албагүй гэдгийг ойлго. Дотоод сэтгэлтэй нь зөрчилдөх үйл бүү хий. Хэт ядрах, сэтгэлээх унах хэрэггүй. Өөрийн туулсанамьдралд дүн шинжилгээ хийж, өөрийнхөө ирээдүйд итгэх итгэлийг сэдэлжүүлэх хүчин зүйлийг олж харж хэрэгжүүл.
ЖИНЛҮҮР (9/23-10/22)
Ямар ч ажилд анхааралтай хандах өдөр. Зөвхөн ажил биш ойр дотныхноо анхааралтай ажигла. Хэт их нягт нямбай байдал, нарийн гүйцэтгэл шаардсан ажил хийж болохгүй байна. Биеийн эрүүл мэнд сул байна. Гэр орны ажилд та дарагдана. Орой сэтгэлийн ая тухтай байдал үүснэ.
ХИЛЭНЦ (10/23-11/21)
Санхүүгийн хохирол амсаж болзошгүй өдөр. Эд материалын байдал тогтворгүй, хэтийн төлөв тодорхойгүй хилэнцийнхэн нилээд бэрхшээлтэй тулгарах магадлалтай. Ийм үед дотны хүмүүсийн дэмжлэг, найдвартай ар тал тус болно. Худал үгэнд хууртан сандруу хийсэн наймаа алдагдал авчирна. Олз ашиг хурдан олох гэж яаралгүй зардлаа багасгаж түр амсхий.
НУМ (11/22-12/21)
Олон хүмүүсд өнөөдөр чухал ажил хэрэгт оролцох эсвэл хязгааргүй эрх мэдэл, хөдлөшгүй нэр хүндтэй болох боломж гарна. Таны зорилго бол хүмүүсийн жинхэнэ урам зоригийг өдөөж өгөх явдал юм. Хоол боловсруулахтай холбоотой асуудал үүсч магадгүй. Та хоолоо сойж өлсгөлөн байх зэргээр биеэ зовоож болзошгүй ба энэ нь биеийн ерөнхий эрүүл мэндэд таагүй нөлөөлнө.
МАТАР (12/22-1/19)
Од эрхэсийн нөлөөгөөр таны бодол, сэтгэл санаа, үйл хөдлөл зарим нэг талаар баримжаа алдсанаас үйл ажиллагааны тань хүрээнд хүндрэл учирч магадгүй. Найз нөхөд, нэг дор ажилладаг хүмүүстэйгээ харьцах харьцаанд тань хүндрэл гарах магадлалтай байна. Сандарч түгшин, өөрийгөө хуурмаг байдлаар өөрчилсний хэрэггүй. Сэтгэл хөдлөлдөө хөтлөгдөхгүй, ухаалаг, хянуур байхад л болно.
ХУМХ (1/20-2/18)
Сонирхолтой, үр бүтээлтэй өдрүүдийн нэг. Төлөвлөсөн ажил дажгүй бүтнэ. Арилжаа наймаа, худалдан авалтанд сайн. Гадаад болон чадвартай түншүүдтэй танилцана. Таатай боломжуудыг бүү алд. Гэр бүлд багахан асуудал үүсэх ч та төрөлхийн овжин байдлаараа зохицуулж чадна.
ЗАГАС (2/19-3/20)
Амжилт хадгалахын тулд байнгын хүчин чармайлтаар баталгаажуул. Ажил хэрэг амжилттай хэвийн явагдана боловч баяртай үйл явдал таагүй явдалтай ээлжилж, амжилт, амжилтгүй байдал холилдоно. Сэтгэлээр гэнэт унахаас зайлсхий. Өдрийн сөрөг хандлагыг засахыг хичээ, үйл явдлын үр дүн, ажил хэрэг таны хүсэл зоригоос хамаарахгүй.
0 сэтгэгдэл