|

Виктория Райдос зөвлөж байна

"Зөн билгийн тулаан”-ы 16-р улирлын ялагч алдарт Виктория Райдос ирж буй 2017 оны гал тахиа жил танд  үр өгөөжөө хэрхэн өгөх болон таныг хэрхэн азтай байх талаар  дараах зөвлөгөөг өгчээ. Ингээд зөвлөгөөг хамтдаа хэрэгжүүлцгээе.

Юуны өмнө 2017 он бүхэлдээ ололт, уналт ээлжилсэн жил болох бөгөөд та өөртөө таатайгаар өнгөрүүлэе гэвэл доорхи зүйлүүдэд анхаарах хэрэгтэй болно. Таны удмын мэдээллийн санд их хэмжээний энерги цугларсан байдаг, хэрэгтэй үедээ түүнээс эрч хүчээ сэлбэж болно гэдгийг байнга санаарай. Бэрхшээл тулгарсан цагт өвөг дээдсээсээ тусламж хүсэн бодол сэтгэлдээ тэднээсээ гуйж өөрийн зүүд, зөн болон орчин тойрондоо болж буй үйл явдалд анхааралтай байх хэрэгтэй. Тэд бидний өдөр тутмын мэдээллийн сүлжээг (захиа бичих, утсаар ярих гэх мэт) ашиглаж чадахгүй тул орчин тойрноо маш сайн ажиглаарай.

Зөвхөн бэрхшээл тулгарсан үедээ бус азтай, сайн сайхан явахдаа тэднийг дурсаж баярлаж талархаж буйгаа хэлээрэй. Таны аз бол тэдний гавъяа юм шүү. Өвөг дээдэс, багш, туслах, найз нөхөд, хамаатан садандаа үгээр, үйлдлээр, бэлгээр талархлаа илэрхийлээрэй. Энэ бол өнгөрсөнд өгөх, ирээдүйдээ оруулж буй таны хувь нэмэр, үүрэг хариуцлага юм.

Нас барсан хүмүүс бидэнд харагдаж уулзахгүй ч гэлээ байнга бидний дэргэд байж амьдралд нөлөөлдөг тул тэднийг дурсах л ёстой. Удмын энэ хэлхээг таслахгүйн тулд өвөг дээдсийнхээ түүхийг сонирхон судалж, ургийн бичиг хөтлөх, хамаатан садантайгаа тэдний талаар ярилцах хэрэгтэй. Танд муу зүйл хийсэн, дургүй хүнээ ч гэсэн сайнаар заавал дурсаарай. Яагаад гэвэл тэд тантай цусан холбоотой учраас тэднийг дурсахгүй байснаараа та өөрийн хүч чадлаасаа хасаж байна гэсэн үг юм. Тодорхой сайн өдрүүдэд, төрсөн өдрөөр нь байнга сайнаар дурсаарай. Азтай үедээ баяр цэнгэлд цаг зарцуулах бус харин улам ихийг бүтээхийг эрмэлз.

Шинэ зүйл хийхдээ дотроо олонтаа эргэцүүлэн бодож айдасгүй урагшлах хэрэгтэй. Ажилдаа тусламж хүсэхийн тулд дуртай үнэтэй зүйлийг нь өглөг болгон тавьж лаа асаан бодлоо төвлөрүүлээрэй. Таны хүсэлтийг хүлээж авсан эсэх нь мэдрэгдэх бөгөөд лаа дүрэлзэх, бадамлах зэргээр илэрч болно. Үүний дараа өглөг болгосон зүйлээ хэрэгтэй хүнд нь юм уу, ядууст өгч буян болоорой.

Танд сайн сайхныг хүсэн ерөөе! Виктория Райдос

Гайхалтай, тэр бидэнд үнэхээр бодит, бидний өөрсдөө ч анзаардаггүй зүйлүүдийг зөвлөгөө болгон хүргэжээ. Бидний хүрээлэн буй орчинд чухам ямар зүйлс оршин тогтнож бидэнтэй хамт байдаг талаар та төсөөлөх ч үгүй байх. Тэдэнтэй чухам хэрхэн уялдаа холбоотой байх маш олон аргуудын талаар улам дэлгэрэнгүй мэдэхийг хүсвэл, түүний манай улсад ирэх айлчлалыг алдалгүй түүнээс энерги авахыг хүсвэл гуравдугаар сарын 3-ны өдрийг бүү алдаарай. Энэ өдөр Виктория Райдос  "УДМЫН ИД ШИД БА ХҮЧ ЧАДАЛ” лекцээрээ биднийг гайхшруулах болно. Уншигч та бүхэн илүү дэлгэрэнгүй мэдээллийг 99205231, 99207624, 77111163 дугаарын утсаар лавлаарай.    

6 сэтгэгдэл