
Мөн Тамир, Цэнхэр, Орхон голууд эх аван урсдаг усны ундарга болсон газар учраас хайрлан хамгаалахын тулд Төрийн тахилгат хайрхан болгожээ. Хэрвээ байгалийн зүй тогтоц алдагдвал баруун зүгийн аймгуудын усны санд нөлөөлнө хэмээн үздэг. Уулын ноён оргилоос доош энгэр талд тунгалаг устай нуур бий. Энэ нууранд сүсэгтэн олон сүүгээ өргөж, алт мөнгө шидэн ирээдүйн амьдралаа даатгадаг байна. Нууранд хүрэхийн тулд зөвхөн мориор 8 километрийн бартаатай зам туулдаг байна. Нууранд нь хүрэх амаргүй боловч зорьж очсон хүний хэрэг зориг бүтдэг хэмээх домог бий. Суварга хайрхан уул нь Отгонтэнгэр уул шиг мөнх цастай байдаг байжээ. Сүүлийн жилүүдэд цас мөс нь байхгүй болсон нь байгалийн зүй тогтоц алдагдаж байгаатай холбоотой хэмээн тайлбарлаж байна.
2 сэтгэгдэл