|

АНУ-ын Нью-Жерси мужид хоёр этгээд гал нээн 22 хүнийг шархдуулжээ

АНУ-ын Нью-Жерси мужид хоёр этгээд гал нээн 22 хүнийг шархдуулжээ

 

Америкийн Нью Жерси муж улсын төв Трентонд буудлагын хэрэг гарч, буудсан  этгээдийн нэг нь амиа алдаж, 22 хүн шархадсан байна.  

Тус хэрэг мөн  өдрийн 02 цаг 45 минутад урлагийн тоглолтын үеэр гарсан байна. Орон нутгийн  прокурор Ангело Онофри  "Буудсан 2 этгээдийн нэг нь цагдаад  алагдаж, нөгөө нь баривчлагдсан" гэжээ. 

Тэрээр "Шархадсан 22 хүний 17  нь сумны шархтай, 4 хүний байдал хүнд байна. Тус хэрэг хэрүүлийн улмаас болсон  байж болзошгүй бөгөөд бодит шалтгааныг нь шалгаж байна" гэжээ.
Эх сурвалж: www.assa.mn

7 сэтгэгдэл