|

СОЛИРЫН БОРОО

СОЛИРЫН БОРОО

 

ЛИРА одны ордонд дох солирын бороо 4-сарын 22-ноос 23-ны шилжих шөнө ажиглагдана.

Лира одны ордонд дох солирын борооны үзэгдэл нь оргил үедээ цагт дунджаар 20 гаруй од харвалт явагддаг.
1861 онд нээсэн C/1861 G1 Thatcher ( Тачеир) сүүлт одны явж өнгөрсөн замд хуйлран, татагдан тогтсон огторгуйн тоос, шороо, жижиг биетүүдээс үүсэлтэй.
Энэхүү солирын үзэгдэл нь жил болгоны 4-р сарын 16-наас 25-ны хооронд ажиглагддаг. Харин энэ жилд бол 22-ноос 23-нд шилжих шөнө, шөнө дундаас үүр цайх түнэр харанхуйд оргил цаг нь тохиож байна. 
Тал Сартай шөнө байгаа боловч Сар шөнө дундаас хойш шингэж, тэнгэр нилээд харанхуйлах болохлоор энгийн нүдээр харахад тохиромжтой болно.
Ер нь бол гэрэл багатай, харанхуй орчноос ажиглахыг зөвлөдөг.
Солирын борооны төв нь Лира одны ордонд хэдий боловч шөнийн тэнгэрийн хаана л бол хаана харагдана.
Лира одны ордны солирын борооны үзэгдлийн бусад одны ордонд дох солирын бороодын үзэгдлүүдээс ялгарах гол онцлог зүйл нь заримдаа тоос бургих мэт зам татуулан харагдах тохиолдол ажиглагддаг. 
Солирын бороо болгон өөрийн оцлогтой. Ихэрийн одны ордон дох солирын бороо бол янз бүрийн өнгөтэй мэт харагддаг бол Үхэрийн одны ордонд дох бол цөөн ч гэсэн бул чулуу хад унаж, галт бөмбөлөг мэт сүртэй, харин Персейдсийн одны ордных бол хамгийн их од харвалтыг үзүүлдэг, цагт дунджаар 60 орчим хүрдэг.

Тэр үеийн тэнгэр цэлмэг байг!

ODZORIG.M 
Denver, Colorado, U.S.A 
April 15, 2018. 3:58pm, Sunday

MEM of Denver Astronomical Society 
MEM of American Astronomical Society 
MEM of National Geographic Society

10 сэтгэгдэл