|

ЗАЛХУУРАХ УРЛАГ

ЗАЛХУУРАХ УРЛАГ

 

Нээх сүртэй гарчиг тавиад эхэлсэн чинь залхуу хүрээд болдоггүй ээ.

Дурлаж үзээгүй хүн дурлалын тухай нээх сүртэй сүртэй дуу шүлэг зохиогоод байвал хаха.. ш дээ тээ. Яг тэрэн шиг залхуурч үзээгүй хүн залхуурах урлагийн тухай юугаа ч бичих юм?  Тэгээд яах уу дээ сайхан залхуурч эхэллээ. Залхуурна гэж бодохоор л  бүүр нэг залхуутай санагдаад болдоггүй. Ингэхэд ер нь залхуутай санагдахгүйгээр сайхан залхуурч болдоггүй л юм байх даа?

Сайхан залхуурах аргууд байж л таараа. Харин хайж олно гэдэг л...

За яахав, ганцхан удаа шүү! Үүнээс хойш, түүнээс цааш хэрэгтэй, хэрэггүй юмнууд хийж залхуугаа хүргэхгүй гэвэл ганцхан удаа залхуутай юм хийгээд л үзэхээс биш. Ингэж нэг юм бодлоо залж, өөрийгөө хуурлаа. Тэгээд гүүгэлдлээ. Угаасаа бодохоос залхуу хүрээд байсан юм чинь.

Тэгсэн чинь харин өө, гүүглээр дүүрэн бодлын хулгайч байсан гэвэл яах уу? Миний бүр шал дургүй хүрээд уншаа ч үгүй гэж худлаа бичээд ч яахав. Яахав тэрэн дунд ганц нэг хэрэгтэй юм байх нь байна аа байна. Жишээ нь: Хар Пумагийн синдром.

Энэ нь юу гэсэн үг вэ? гэхээр, Хар Пума гэдэг чинь аймар залхуу амьтан байдаг гэнэ. Тархи мархи нь үнэн хөгжчихсөн, компьютер л гэсэн үг. Харагдсан болгоноо хөөж давхиад үхтлээ ядрахын оронд хүн шиг боддог гэнээ, цаад чинь. Заа тэгээд энэ мундаг амьтан чинь яг яаж боддог юм бол? гэж сонирхоод цааш нь жаахан уншлаа.

Хар Пума нь туулай мэтийн жижиг амьтдыг хөөж байгаад тэгсгээд хаячихдаг мөртлөө гөрөөс зэргийн том амьтдыг бол хөөсөөр байгаад барьж иддэг гэнэ. Хэргийн учир нь залхуурахтай яааг адилхан. Мэдээж хэрэг өлссөн Пума бол туулай байсан ч хамаагүй барьж идэхийг хүсч л таарна. Хүссэн юм чинь хөөж л таарна. Тэгээд хөөнө. Жаахан хөөж байгаад гүйцэгдэхгүй бол шууд хаяна. Пума тэр туулайг хөөгөөд гүйцэхгүйдээ шантарч байгаа юм биш.

Харин тэр туулайг хөөсөөр байгаад барьж идлээ гэхэд хөөхөд зарцуулсан эрчим хүчээ нөхөж чадахааргүй байвал, шал дэмий баахан хурд хүчээ алдчих гээд байвал туулай хөөхөө шууд больдог аж. Харин гөрөөс бол өөр хэрэг ээ, жинхэнэ том олз. Бүх хүчээ алдсан ч хамаагүй, хөөсөөр байгаад заавал барьж иднэ. Алдсан эрчим хүчээ хангалттай нөхчих юм чинь! Хар Пума ингэж л амьдардаг гэнэ, яг л монголчууд шиг.

Өө яанаа,ахиад л залхуу хүрээд эхэллээ! Угаасаа л би эхэлсэн болгоноо дуусгаж сураагүй хүн л дээ. Одоо өнгөрсөөн, нэгэнт л залхуураад эхэлчихсэн бол дуусганаа л гэж байхгүй. Энэ чигт нь л хаяхаас...

 Гэхдээ энэ залхуу гэдэг чинь яг юунд хүрэхээр миний дургүй хүрээд байдаг юм бол оо?        

" Залхуу хүрнэ, миний залхуу хүрээд байна " гэдэг чинь яг юу гэсэн үг юм бол оо? Хэрвээ би гараа галд хүргэх юм бол түлэгдэнэ, надад өвдөлт мэдрэгдэнэ. Би тэр дороо гараа татна. Гараа шарж болдоггүй юм байна гэдгийг тэгэхэд л нэг юм ойлгоно. Харин энэ залхуу гэдэг чинь яг юунд хүрэхээр гараа түлчихсэн юм шиг болоод тэр юмыг хийхээс дургүй хүрээд байдаг юм бол?

Эсвэл энэ дургүй хүрэх, залхуу хүрэх хоёр чинь адилхан утгатай юм бол уу? Ингэхэд ер нь энэ дур гэдэг чинь яг юу билээ?

Дур тавих, дур ханах гэхээр чинь секс хурьцалтай холбоотой болоод явчихна. Хурьцал гэдэг чинь хурц хэрэгцээгээ хангах гэсэн утгатай юм гэсэн.

Тэгвэл хурьцал хийхийн тулд дур хүсэл төрсөн байх хэрэгтэй болж таарна. Дур хүслээ төрүүлэхийн тулд сэрлээ хөдөлгөх хэрэгтэй болно. Сэрлээ хөдөлгөхийн тулд дөжирсөн тархийг маань донсолгож чадахаар тийм сонин сайхан юм харах, сонсох, тэр талыг нь бодох хэрэгтэй болно. Хэрвээ тэгж чадах л юм бол би тэр юмыг дуртайяа хийнэ.

Хоолонд дуртай хүн сайхан хоол идэхээс залхуурдаггүй. Гоё харагдах дуртай хүн хувцсаа угаахаас залхуурдаггүй.

Аан тэгээд л тэр ухаантай хүмүүс "Залхуу хүн гэж байдаггүй юмаа. Дур хүслээ л хөдөлгөж сураагүй хүмүүс гэж байдаг "  гэж хэлсэн  юм байна ш дээ.

1 сэтгэгдэл