Гишүүнээр сонгогдохоос өмнө эхлүүлсэн ажил нь одоо хэрэгжиж байна гэж ойлгосон. Эрүүл мэндийн сайд миний хувьд аль аймгийнх нь хамаагүй, элэгний С вирусийн халдвартай иргэд эмчлэгдэж, эрүүлжиж байгаа нь сайн хэрэг гэсэн утгаар асуудалд хандсан. Нийт 4000 хайрцаг эм оруулахаас одоо 2000 хайрцаг нь ирээд байна. Удахгүй 2000 хайрцаг эм оруулж ирэх ёстой ч энэ мэт улс төржилтөөс үүдээд бүтэхгүй болж ч болох талтай.
Архангай аймагт хурдавчилсан шинжилгээгээр 3200 хүн С вирусийн халдвартай гэсэн дүн гарсан. Вирусийн халдварын тархалт хамгийн өндөртэй таван аймгийн нэг. Энэ эмийг уулгахын өмнө дахин нарийн шинжилгээ хийж, вирусийн идэвхжил өндөртэй, энэ эмийг уух заалттай хүмүүст уулгах юм. Эмээ зааврын дагуу ууж чадвал 90 хувийн үр дүнтэй эмчилгээ юм гэлээ" гэсэн байна.
Эх сурвалж www.wikimon.mn
0 сэтгэгдэл