|

20-30 насандаа чинээлэг болох ДОЛООН нууц

20-30 насандаа чинээлэг болох ДОЛООН нууц

 

Ирээдүйд баян болгох баталгаатай зам гэж байдаггүй. Гэхдээ залуу байхдаа эдгээр долоон стратегийг хэрэгжүүлснээр баяжих боломжтой.

Бидний ихэнх нь ‘Мөрөөдлөөс хол хэзээ нэгэн өдөр өөрийн хүчээр баяжсан хүн болно’ гэж боддог байх. Үнэндээ бол хэзээ нэгэн өдөрт хамаг найдлагаа тавилаа гээд баяжих боломжгүй юм. Хөрөнгөтэй болоход таны нас хэзээ ч хожимдохгүй боловч залуу байхдаа эхэлбэл тэр их хөрөнгөнд хөтлөн аваачих илүү олон боломжтой учирдаг. Мөн нас ахих тусам таны босгосон хөрөнгө баяжсаар л байдаг.

20-30 настнуудын амьдрал сорилтгүй байна гэж үгүй. Оюутны сургалтын төлбөрийн зээл, машины зээл, тогтворгүй карьер болон хөрөнгө босгоход саад болж буй "үл мэдэгдэх хүчин зүйлс” олон. Дахин сануулахад "баталгаатай арга” гэж байдаггүй. Гэхдээ эдгээр долоон аргыг аль болох залуу байхдаа хэрэгжүүлж эхэлбэл боломж бүр л өсдөг.

 

1. Алгуурлаж болохгүй

Залуучуудын хамгийн том алдаа бол бүх зүйлд хангалттай цаг байгаа гэж бодох. ‘Хөрөнгө босгох, ирээдүйдээ хөрөнгө оруулах’ асуудлыг дараа нэгэн өдрөөс эхлүүлж болно гэж үздэг. Мөн хэрхэн гэсэн асуудалд хамгийн их толгойгоо гашилгаж явдаг. Харамсалтай нь "Яана аа дараа сараас эхлэх хэрэгтэй юм байна” гэх бодол давтагдсаар байгаад нэг л мэдэхэд 10 жил өнгөрсөн байдаг. Ингээд л тэрхүү арван жилд хуримтлагдах байсан хүүнээс хоцордог. Эхний алхам бол алгуурлахаа болих юм. Мөнгө хадгалах, хөрөнгө оруулах хэцүү нь үнэн. Гэхдээ удаан хүлээх тусам үүсэх давуу талууд цөөрсөөр байдаг.

 

2. Ид шид гэж байдаггүй

Нийтлэлийн гарчиг дахь "нууц” гэсэн үгийг хараад нэг л өдөр баян болгох баталгаатай, ид шидийн шийдлийг хэлэх байх гэж найдсан уу? Харамсалтай нь тийм зүйл алга даа. Үндсэн объект бол тодорхой: "Үрдгээсээ илүү ихийг олох, илүү мөнгөөрөө ухаалаг хөрөнгө оруулалт хийх”. Хэрхэн хөрөнгө оруулах нь таны дурын хэрэг. Зорилго нь бол ирээдүйд илүү их мөнгө авчрах зүйлд л хөрөнгө оруулах билээ. Ингээд л боллоо. Үүнд хүрэх арга бол "Илүү их мөнгө олох, бага зардал гаргах, илүү ухаалаг хөрөнгө оруулалт хийх” билээ.

 

3. Өөртөө хөрөнгө оруулалт хийх

Таны дараагийн зорилго бол өөртөө хөрөнгө оруулалт хийх юм. Чинээлэг болгож чадах танд буй цорын ганц нөөц боломж бол "Та”. Өөртөө хөрөнгө оруулах гэдэг нь боловсролдоо илүү их цаг зарцуулах, чадварын багцаа шинэчлэх, зорилгодоо хүрэхэд тус болж чадах шинэ хүмүүсээр танилыг хүрээгээ тэлэхийг хэлдэг. Илүү боловсролтой, чадвартай, туршлагатай, холбоо сайтай байснаар илүү үнэ цэнэтэй боломжууд үүсдэг. Өөрөө хэлбэл өндөр цалин, зам зуур тохиох илүү олон сонголт нь санхүүгийн хүчирхэг суурийг босгоход тань туслах болно.

 

4. Төсөв зохиох

Хоёрдугаар алхмыг санаарай:"Илүү их мөнгө олох, илүү бага зарцуулах, ухаалаг хөрөнгө оруулалт хийх”. Харин гуравдугаарт хэсэгт "Илүү их мөнгө олох болон бага зарцуулах” талаар дурдсан. Тооцоолсон зорилго, одоогийн зардлын талаар нарийвчилсан төсөв зохиох хэрэгтэй. Зардлын хязгаараа хатуу тогтоож, таны мөнгө хаашаа урсаж буйг олох хэрэгтэй. Ихэнх мөнгө тань юун дээр дэмий үрэгддэг байсныг хараад гайхах вий. Олмогцоо төсвөө дахин шинэчилж, аль болох бага зардал гаргаж, үлдсэн хэсгийг нь хадгалах болон хөрөнгө оруулах сувгууд руу хуваарилах хэрэгтэй.

 

5. Өр, зээлээ төлөх

Тогтмол хадгалж, хөрөнгө оруулж эхлэхийн өмнө хуримтлуулсан өр зээлээ төлж эхлэх нь зөв. Банкны зээл, сургалтын төлбөрийн зээл, машины зээл зэрэг нь их хэмжээний зээлийн хүүг хуримтлуулж таныг доош уяж байдаг. Сар бүр төлөх мөнгө нь таны үндсэн орлогыг бууруулахаас гадна хүү, торгуулийн хуримтлал нь таны ирээдүйн мөнгөнөөс хумсалж байдаг. Боломжоо иймэрхүү зүйлсээр сольж болохгүй. Таны нэн тэргүүний зорилт бол өрнөөсөө аль болох хурдан салах юм.

 

6. Эрсдэл гаргах

Та залуухан байна. Таны өмнө олон жилүүд байна. Одоо бол эрсдэл хийх цаг. Өндөр эрсдэлтэй боловч их орлого авчрах хувьцаанд хөрөнгө оруул. Ажлаасаа гарч хувийн бизнес эхлүүлэх талаар бодож болно. Хэрэв асуудал буруугаар эргэвэл засах завсарлага ав. Хамгийн чинээлэг хүмүүс тооцоолсон эрсдэл хийх талаар их ярьдаг. Хүмүүсийн ихэнх нь аюулгүй замаар явахыг илүүд үзэг. Хэрэв та энэ цуваанаас тасрахыг хүс ч байвал шинэ, таагүй зүйлсийг туршиж үзэх хэрэгтэй.

 

7. Төрөлжүүлэх

20-30 насандаа эрсдэл хийх нь зөв боловч хүчин чармайлтаа төрөлжүүлэх хэрэгтэй. Зөвхөн нэг л багц чадварыг хөгжүүлж болохгүй. Нэг л салбарын хүмүүстэй холбоо тогтоож болохгүй. Нэг л төрлийн хөрөнгө оруулалтад найдаж, хадгаламжийн хамаг мөнгөөрөө нэг л зүйлд мөрий тавьж болохгүй. Үүний оронд орлогын олон сувагтай болж, бизнес болон зорилгын давхар төлөвлөгөөтэй, хаа сайгүй шинэ боломж хайж явах хэрэгтэй. Энэ нь гэнэтийн том сүйрэл, хамаг хөрөнгөөрөө шатахаас сэргийлэх ач холбогдолтой билээ.

 

Б.Цэнгэл

0 сэтгэгдэл