|

"ЖҮРЖИЙН ХАЛЬСЫГ НАДАД ӨГӨӨРЭЙ"

"ЖҮРЖИЙН ХАЛЬСЫГ НАДАД ӨГӨӨРЭЙ"

 

Өнөөдөр өглөө чих дэлссэн их жигтэй сонин үг энэ байлаа. Өглөөний манз цавын дараа нэг гэлэнмаа "Та хоёр идсэн жүржийнхээ хальсыг битгий хаяарай. Надад өгчихөж байгаарай." хэмээн эелдгээр өгүүлэв. Учрыг нь лавлан асуутал тэр сүмд хэрэглэж байгаа аяга тавагны ариутгалын бодисыг түүгээр хийдэг гэх юм. Манайхны "Перри" хэмээн нэрлэж заншсан бодисыг л үйлдвэрлэл маш өндөр хөгжсөн улсын иргэд өөрсдөө гэр орны нөхцөлд үйлдвэрлээд хэрэглэдэг ажээ. Үйлдвэрлэж үйлдэх ч юу байх вэ? Зааврын дагуу бол над шиг номын хүн хийчихээр эд ажээ. Бид хоёрын идсэн дөрвөн жүржийн хальсыг таван зуун гр крантны хүйтэн усанд хийгээд дээр нь нэжгээд халбага сода, цагаан давс хийж нэг хонуулахад л болчихдог аж.

Та нар ч гэсэн туршаад үзээрэй. Хөөсрөлт, ариутгал энэ тэрийн хувьд Перригээс дутахгүй. Гол нь эрүүл ахуйд гэм хоргүй юм даа. Туршаад үзээрэй.


0 сэтгэгдэл