|

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрхийг хамгаалъя

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрхийг хамгаалъя

Дэлхийн улс орнуудын хөгжлийн түвшин, нийгмийн байдлаас үл хамааран, аль ч нийгэмд эрх нь тодорхой хэмжээнд зөрчигдсөөр ирсэн бүлэг бол хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс юм. Тэдэнд тэгш боломж олгох, "хүн” хэмээх эрхэм чанар, эрх чөлөөг баталгаажуулах зорилгоор НҮБ-ын Ерөнхий Ассамблей Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай конвенцыг баталсан.

 

Манай улс тус конвенцод 2009 онд нэгдэн орсон ба "Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хууль”-ийг 2016 онд соёрхон баталсан юм.

 

Жил бүрийн 12 дугаар сарын 03-ны өдөр буюу хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн өдрийг угтан СЗСҮТ-ийн Сэргээн засах эмнэлгийн хамт олон "Сайн үйлс”-ийн аян зохион байгуулж, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд туслах зорилго тавьдаг.

 

 

Үүнтэй холбогдуулан Нийслэлийн БГД-ийн 70 дугаар тусгай сургуулийн тулгуур эрхтний бэрхшээлтэй 20 гаруй хүүхдийг эрүүл мэндийн бүрэн үзлэг оношилгоонд хамруулж, багш, эцэг эх нарт нь зөвлөгөө, мэдээлэл өгсөн. Тус сургуулийн нийгмийн ажилтан З.Гэрэлмаатай зөвлөлдөж, "Хүүхдийн тархины саажилт” оноштой 10 настай 2 ихэр хүү /Д.Батхүү, Д.Баярхүү/-г сонгон СЗЭмнэлэгтээ хэвтүүлж, сэргээн засах эмчилгээнд хамрууллаа.

 

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрхийг хамгаалъя

Эмнэлгийн хамт олон хоёр ихэр хүүгийн гэрт нь очиж, ар гэрийн байдалтай танилцсан. Хүүхдүүдэд зайлшгүй шаардлагатай хэрэгсэл болох Зогсоогч алхуулагч олгох асуудлыг СЗСҮТ-ийн захиргаа дэмжин, Сэргээн засах эмнэлгийн эмч, эмнэлгийн ажилтнуудын мөнгөн хандиваар тус төвийн Мэргэжлийн боловсрол, ур чадвар олгох сургуулийн Мужааны багш хийснийг 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр ихрүүдийн ээжид хүлээлгэн өглөө. Уг зогсоогч алхуулагчийг БНСУ-ын загвар технологиор сайн чанартай хийснээрээ давуу юм.

"Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд бүрийн эрхийг хамгаалъя” сайн үйлсийн аяныг дэмжин ажилласан СЗСҮТ-ийн захиргаа, МБУЧОС, СЗЭ-ийн нийт хамт олныхоо ажилд нь улам их амжилт хүсье.

Сэтгэгдэл бичих

    • bowtiesmilelaughingblushsmileyrelaxedsmirk
      heart_eyeskissing_heartkissing_closed_eyesflushedrelievedsatisfiedgrin
      winkstuck_out_tongue_winking_eyestuck_out_tongue_closed_eyesgrinningkissingstuck_out_tonguesleeping
      worriedfrowninganguishedopen_mouthgrimacingconfusedhushed
      expressionlessunamusedsweat_smilesweatdisappointed_relievedwearypensive
      disappointedconfoundedfearfulcold_sweatperseverecrysob
      joyastonishedscreamtired_faceangryragetriumph
      sleepyyummasksunglassesdizzy_faceimpsmiling_imp
      neutral_faceno_mouthinnocent

1 сэтгэгдэл

  1. Зочин:
    Sobald Sie es haben,rolex replica können Sie nicht warten. Lassen Sie die Welt innehalten, bewegen Sie sich vor, sei exquisitbillige replica uhren und langlebig.replica uhren online Die Welt respektiert, fortschrittliche Quarz-Technologie, genau jede Minute oder so, Sie verdienen, warten auf die zweite Welt ändern, oder begreifen dies Ändere die Welt in einer Sekunde