|

Д.ЗАГДЖАВ БА ОЮУТОЛГОЙ

 Д.ЗАГДЖАВ БА ОЮУТОЛГОЙ

2009 оны аравдугаар сарын 6-ны өдөр. Монгол Улс. Улаанбаатар хот. Төрийн ордон. Дэлхийн уул уурхайн хамгийн том ордуудын нэг Оюутолгойг ашиглах гэрээнд гарын үсэг зурах ёслолын ажиллагаа болов.

Улсын баяр наадам, төрийн их ёслолын нээлтэд голдуу эгшиглэдэг "Баярын жавхаа”-гийн аяар эхэлсэн энэ үйл ажиллагаанд Монголын талаас Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын дарга Д.Дэмбэрэл, Ерөнхий сайд С.Баяр, Сангийн сайд С.Баярцогт, Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Л.Гансүх, "Эрдэнэс Монгол” компанийн гүйцэтгэх захирал Б.Энэбиш, хөрөнгө оруулагч талаас "Рио Тинто Интернэшнл Холдингс” Зэс, Очир эрдэнийн бүлгийн ерөнхий захирал Брэд Клейтон, "Айвенхоу майнз Монголий” компанийн ерөнхий захирал Кит Маршал, "Айвенхоу майнз лимитед” компанийн ТУЗ-ийн дэд дарга Петер Мередит, "Айвенхоу-Оюутолгой-БВАЙ лимитед” компанийн Эрх зүйн асуудал хариуцсан гүйцэтгэх дэд ерөнхийлөгч Жон Фониани нар оролцсон. Ёслолын үеэр Хөрөнгө оруулалтын, Хувь нийлүүлэгчийн, Урьдчилгаа төлбөрийн гэсэн гурван гэрээнд талууд гарын үсэг зурсан юм.
 
Арга хэмжээг тэр өдөр МҮОНТ-ээр шууд дамжуулан үзүүлж байв. Энэ үеэр Ерөнхий сайд С.Баяр "...Гэрээний төслийг эцэслэх явцад Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөр удаа дараа нухацтай хэлэлцэж, гэрээг боловсруулах, чамбайруулах ажилд дэмжлэг туслалцааүзүүлсэн Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж Танд Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс гүнээ талархаж байгаагаа илэрхийлье.
 
..Оюутолгойн төслийн бэлтгэл ажлын үе шатанд 4000-5000 хүн ажиллаж, шууд болон шууд бус байдлаар 10 мянган ажлын байр шинээр бий болох юм. Төслийн ашиглалтын шатанд 2500-3500 хүн ажиллах бөгөөд үүний 90 хувь нь монголчууд байх юм. Уурхайн үйл ажиллагаа эхэлснээр манай улсын экспортын хэмжээ 2-2.5 тэрбум ам.доллараар нэмэгдэж, гадаад валютын улсын нөөц арвижна. Жилд дунджаар 580 гаруй сая ам.долларын татварын орлого улсын төсөвт орж, төслийн үргэлжлэх хугацаанд нийт татвар, орлого 29 гаруй тэрбум ам.долларт хүрч, төсвийн орлогын найдвартай эх үүсвэр буй болж, эдийн засаг, нийгмийн олон  чухал асуудлыг шийдюрлэх таатай нөхцөл бидэнд бүрдэнэ” гэж байв.
 
Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт Монгол Улсын XXI зууны бүгээн байгуулалт цэцэглэх болно” хэмээн мэдэгдэж байлаа.

 
Ерөнхий сайд С.Баярын хэлж байсан 10 мянган ажлын байр бий болсонгүй. Монгол Улсын гадаад валютын нөөц арвижсангүй.


Тэр өдрөөс хойш найман жил гаруйн хугацаа өнгөрчээ. Ерөнхий сайд С.Баярын хэлж байсан 10 мянган ажлын байр бий болсонгүй. Монгол Улсын гадаад валютын нөөц арвижсангүй. Татварын орлого 29 гаруй тэрбум ам.долларт хүрсэнгүй. Эдийн засаг, нийгмийн асуудлыг шийдэх таатай боломж ч бүрдсэнгүй. Бас Д.Зоригт сайдын хэлсэн шиг Монгол Улсын XXI зууны бүтээн байгуулалт таг чиг. Ер нь бол Оюутолгойн гэрээ олигтой дүн харуулсангүй. Харин энэ хооронд Оюутолгойн гэрээг тойрсон шүүмжлэл л өрнөсөөр ирэв.
 
Оюутолгойн далд уурхайн хөрөнгө оруулалтын гэрээ, Дубайн гэрээ гэх мэт олны анхаарал татсан томоохон үйл явдлууд болж өнгөрсөн. Гэлээ гээд өнөө л бахь байдгаараа, Рио Тинто Оюутолгойг ухсаар, бид тэднийг газрын доорх баялгийг хэрхэн хил давуулж, мөнгө төгрөгөө Монгол Улсын хяналтгүй нааш нь цааш нь болгож байгааг харж суусаар өнөөдрийг хүрсэн.
 
Харин энэ оны эхээр Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд Д.Загджав Засгийн газрын хуралдаан дээр "...Оюутолгойн үйл ажиллагааг зогсоох ёстой” гэж мэдэгдэв. Д.Загджав ингэж хэлснээ Оюутолгойгоос олж байгаа ашиг Монголын ард түмэнд харагдахгүй, улс орны эдийн засагг өгч буй нөлөөлөл нь мэдрэгдэхгүй байна. Өнгөрсөн богинохон хугацаанд гурван сая гаруй тонн зэсийн баяжмал гаргасан байна. Цэвэр зэс гэхэд 600 мянган тонн гаргасан байгаа юм. Энэ нь 1.2 тэрбум ам.доллар олсон гэсэн үг. Энэ бүхнээс Монголд наалдаж байгаа зүйл нэг ч алга. Саяхан "Рио Тинто” компани Оюутолгойд түшиглэж, манай улсын нэрийг ашиглаж 5.4 тэрбум ам.доллар босгосон. Үүнээс нэг тэрбум ам.долларыг Оюутолгой төсөлд оруулаад, үлдсэн 4.4 тэрбум ам.долларыг Монголоос бусад хувьцаа эзэмшигчиддээ бүгдэд нь тарааж өгсөн байгаа юм. Монгол Улсын 34 хувийн хувьцаа эзэмшигчдийн зээл, хүү нийлээд хоёр тэрбум орчим ам.доллар болно. Яагаад тэд энэ хоёр тэрбум ам.долларыг өгч болоогүй юм бэ. Энэ бол Оюутолгойг цаашид ажиллуулж болохгүй гэх хамгийн том шалтгаан байсан. Гэтэл энэ талаар монголчууд юу ч мэдээгүй. Энэ бол үнэхээр харамсмаар зүйл. Тиймээс Засгийн газрын хуралдааны үеэр Оюутолгойн үйл ажиллагааг зогсоох ёстой гэдэг үгийг хэлсэн. Тэснэ, тэснэ гэхэд тэвчээрт хязгаар байгаа. Миний болон ард түмний тэсвэр алдарч байгаа шүү” гэж тайлбарлав. Мөн араас нь "...Бид хамгийн том баялгаа "Рио Тинто”-д өгчихөөд юу олж байгаа билээ гэхээр учир дутагдалтай байна. Энэ талаар ч иргэд, нийгмийн сэтгэлзүй ч шаардаж байгаа. Дүгнэлт хийхэд улс оронд нөлөөлөх нөлөөллийг тооцохоор чамлалттай байна. Тэр утгаараа ярихаас аргагүй байдалд хүрлээ. Би тэдний өмнөөс "Рио Тинто” компанийг Монголын ард түмний эдийн засгийн хөгжилд дорвитой хувь нэмэр оруулахыг хүсч дараах зүйлийг яримаар байна. "Рио Тинто” буюу түүний охин компани (Turquoise Hill Ltd)монголоор бол "Оюутолгой” ХХК хөрөнгө оруулалтын гэрээгээр хүлээсэн хэд хэдэн үүргээ биелүүлэхгүй байна. Тэд эхний ээлжинд зам тээврийн асуудлыг шийдэх ёстой байсан. Авто болон төмөр замын аль ч хэлбэрээр. Гэтэл өнөөдөр монголчуудын чадан ядан барьж байгуулсан авто замаар чихэлдэж давуу эрх эдлэн тээвэрлэлт хийж тэнд манай монгол иргэд олон мянган жолооч тээвэрчид зуу зуун километрийн урт дараалалд саатаж чирэгдэл үүсэж байна. Мөн Монгол Улсад Цахилгаан станц барьж байгуулах ёстой байсан. Үүнийгээ хийж хэрэгжүүлэхгүй гаднаас жил бүр 140-150 сая ам.долларын цахилгаан эрчим хүч импортоор авч ашигласаар байна. Цааш нь яривал нөгөө зэс хайлуулах үйлдвэр байгуулах яасан бэ” гэв.

Шуудхан хэлэхэд Д.Загджавын энэ үг Монголын ард түмний загатнасан газар маажсан юм. Угтаа тэр үнэнийг л хэлсэн. Гэтэл Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар "...Энэ бол манай яамны, сайдын байр суурь биш. Засгийн газрын байр суурь биш гэдгййг онцлъё. Хэрэв дэд сайд Д.Загджав Засгийн газрын байр сууринаас өөр асуудлыг олон нийтэд дахин түгээвэл энэ хүнийг эгүүлэн татах асуудлыг би Засгийн газрын хуралдаанд оруулна. Хувь хүний тоглолт хийж болохгүй” гэв.
 
Ингэж Д.Загджавын үгэнд хамгийн их эгдүүцэж, маш хурдан мэдэгдэл хиисэн хүн бол Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар болов. Гэхдээ ганц Д.Сумъяабазар ингэдэг юм биш л дээ. Гэхдээ хоёр сайдын харилцан мэдэгдлийгД.Сумъяабазар Оюутолгойн талд, Д.Загджав олон нийтийн талд дуугарлаа гэцгээж байна.
 
Оюутолгойн гэрээнд гарын үсэг зурсан цаг мөчөөс хойш улстөрчид хоёр талд гарч байгаад үзэлцсээр өнөөг хүрсэн юм. Нэг хэсэг нь "...Оюутолгойн гэрээ тун ашиггай. Монгол Улс миньудахгүй хөгжинө” гэж ярьдаг. Нөгөөдүүл нь түүнийг нь эсрэгээр ярина. Гэвч Оюутолгойн ашиг бодитоор орж ирээгүй л байгаа. Харин Д.Загджавын мэдэгдэл, түүндээ хийсэн тайлбар нь зөвхөн Д.Сумъяабазар сайдыг сандаргаад зогсоогүй.
 
Д.Загджавын үг "Рио Тинто”-д хүрэв. "Рио Тинто”-гийн гүйцэтгэх захирал Жан Себастьян Жак гэгч эр үтэр түргэн Монголд буув. Тэрээр Оюутолгойд очиж томоохон хурал хийлээ. Нэлээд шийдвэрийг гаргав. Монголын Шангри Ла-д "Рио Тинто”-гийн оффисыг байгуулан оруулж, нээлтийг нь хийв. Энэ оффист "Рио Тинто”- гийн Монгол дахь геологи хайгуулын баг болох "Рио Тинто Экпслорейшн” (Ар- Ти-Икс), "Рио Тинто”- гийн Мэдээллийн систем, технологийн багийн Монгол дахь салбар болох "Монголиа Дэливэри Цэнтр” (Эм-Ди-Си) байрлахаар болсон байна. Мөн "Рио Тинто”-гийн Монгол дахь үйл ажиллагаа хариуцсан захирлаар Д.Мөнхтүшигийг томилсон.
 
Жан Себастьян Жак бас Монголын хэвлэлүүдэд ярилцлага өгч, байр сууриа илэрхийлэв. Тэрээр хэвлэлд ярихдаа "..Шинэ оффис нээж байгаа нь Рио Тинтогийн Монгол дахь хөрөнгө оруулалт, үйл ажиллагаа зөвхөн Оюутолгойгоор хязгаарлагдахгүйг харуулаад зогсохгүй, манай группийн Монгол болон дэлхийн бусад орон дахь үйл ажиллагаанд ихээхэн хувь нэмэр оруулсаар ирсэн монгол ажиллах хүчний өндөр ур чадварыг илтгэж буй хэрэг юм. Миний бие Оюутолгойтой танилцсан. Энд хоёр чухал зүйлийг онцолж хэлье. Нэгдүгээрт, Оюутолгойн хэмжээнд 14 мянган хүн ажиллаж байна. Үүний 94 хувь нь монголчууд. Хоёрдугаарт, дотоодын худалдан авалтын чиглэлд шинэ ханган нийлүүлэгчдийг бий болгож байна. Гүний уурхайн хэмжээнд 1.4 тэрбум ам.долларын гэрээг Монголын компаниудтай байгууллаа. Тэгэхээр энэ бол бодит мөнгө Монголын компаниудад очиж буй хэрэг юм. Үүнээс гадна, шинэ ажлын байр бий болгож байна гээд эдийн засгийн олон хүчин зүйл бий.

Сургууль, цэцэрлэгийн цогцолбор, боловсролын салбарын хөрөнгө оруулалт, анхны эко автобус гээд орон нутгийн хөгжилд бид тодорхой хувь нэмрээ оруулсаар байгаа. Иймээс Монгол Улсад эерэг үр нөлөө, хувь нэмрээ оруулж байгаа гэж харж байна. Гэхдээ нийгэмд янз бүрийн асуулт явж байгааг үгүйсгэхгүй. Бид хийж буй ажлаа илүү сайн олон нийтэд таниулах, ил тод байлгах хэрэгтэй байгааг ойлгож байгаа. Оюутолгой бол Монголын хамгийн том ажил олгогч, татвар төлөгч хувийн хэвшил гэж би хэлнэ. Ногдол ашиг хуваарилахын тулд аливаа бизнес эерэг баланстай, ашигтай ажиллах нь чухал. Ингэсэн цагт хувь нийлүүлэгчдэд ногдол ашиг хүртээх боломжтой. Оюутолгой ашигтай ажилласан цагт манайх гэлтгүй нийт хувь нийлүүлэгчдэд ногдол ашгаа төлж эхэлнэ. Энэ асуудал дээр бүх хувь нийлүүлэгчид адилхан байр суурьтай байна. Яагаад гэхээр, тэд бүгд ногдол ашиг хүртэх хүсэлтэй байгаа. Харин цаг хугацааны хувьд тодорхой өдөр хэлэх боломжгүй байна. Учир нь энэ зах зээл олон хүчин зүйлээс шалтгаалдаг. Мэдээж, хувь нийлүүлэгчид аль болох Оюутолгой хурдан ашигтай ажиллаж эхлэхийг хүсч байгаа.
 
Гэхдээ зөвхөн ногдол ашиг гэлтгүй эдийн засагг оруулж буй нийт хувь нэмрийг нь бид авч үзэх нь зүйн хэрэг. 2010 оноос хойш өнөөдрийг хүртэл 1.5 тэрбум ам.долларын татвар хураамжийг бид Монгол Улсын Засгийн газарт төлсөн. Мөн Оюутолгой төсөл хөдөлж эхлэхгэй зэрэгцээд Монгол Улсад орж ирэх гадаадын шууд хөрөнгө оруулалт нэмэгдсэн. 14 мянган ажлын байр бий болгосон. Энэ болгоны цаана эдийн засгийн давхар үзүүлэлтүүд явж байгаа. 2017 онд гүнийн уурхайн бүтээн байгуулалтын хүрээнд 1.4 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт, худалдан авалт хийлээ. Энэ бүгдийг тооцож үзээд, ногдол ашиг гэх явцуу хүрээнд ярилгүй, Монгол Улсын нийт эдийн засагт оруулж буй хувь нэмрийг ярих нь зүйтэй болов уу гэж бодож байна гэсэн байна.
 
Харин "Оюутолгой” ХХК-ийн гүйцэтгэх захирал Армандо Торрес "...Хувь нийлүүлэгчдийн сонирхол ижил. Оюутолгой аль болох богино хугацаанд ашигтай ажиллаж хувь нийлүүлэгчдэд ногдол ашиг тараах ёстой. Нөгөө талаас Монгол Улсын Засгийн газар энэ төслийн 34 хувийг эзэмшихдээ өөрийн хувь эзэмшилд ногдох хөрөнгө оруулалтыг хийгээгүй. Харин ирээдүйд олох ногдол ашгаасаа төлөх сонголт хийсэн. Гүний уурхайн бүтээн байгуулалтыг хийхийн тулд олон улсын санхүүгийн байгууллагуудтай хамтран төслийн санхүүжилт байгуулалтыг хийхийн тулд олон улсын санхүүгийн байгууллагуудтай хамтран төслийн санхүүжилт босгосон. Төслийн санхүүжилт гаргасан байгууллагууд зээлээ эргүүлж авна шүү дээ. Өнөөдөр та бүхний өмнөөс би харж суугаад хэдэн онд ногдол ашиг хуваарилж өгнө гэж хэлэх боломжгүй. Энэ нь зах зээлийн хүчин зүйлсээс их хамаарна.

Нөгөөтэйгүүр Оюутолгой хэзээ ашигтай ажиллах вэ гэдгээс ихээхэн шалтгаална. Монгол Улсад өнөөдөр энэ төсөл шууд болон шууд бус утгаар өгөөжөө өгч байгааг дахин хэлье. Асуудалд том зургаар, алсын хараатай хандах хэрэгтэй гэж бодож байна. Оюутолгойг дэлхийн хэмжээний уурхай болтосны дараа хувь нийлүүлэгчид өгөөж өгөх асуудлыг хөндөх нь зүйтэй болов уу” гэв.

Энэ бүхнээс үзэхэд Д.Загджавын хэлдэг гарцаагүй үнэн болж таарч байна. С.Баяр, С.Баярцогт хоёрын магтаад, хар толгойгоороо хариуцна гээд байсан гэрээний ар талд ийм л юм байж гэж харагдаж эхэллээ. "Оюутолгой” ХХК-ийн гүйцэтгэх захирал Армандо Торрес гэдэг хүн монголчууд биднийг өөрийн эзэмшиж байгаа хувьд хөрөнгө оруулалт хийгээгүй, дараа нь ногдол ашгаасаа өгөх сонголт хийсэн. Тэгэхээр хувь нийлүүлэгчдэд оногдох ногдол ашгийг ойрд авахгүй гээд шууд хэлчихжээ. Ингэхээр Оюутолгой хаанахын орд юм бэ гэж асуумаар болж байгаа юм. Уг нь бид эзэн нь учраас 34 хувийг эзэмшиж байгаа. Харин тэд хөрөнгө оруулагч гэсэн энгийн ойлголттой бараг есөн жил амьдарлаа. Гэтэл үгүй юм байна гэдгийг хөрөнгө оруулагчдын амнаас сонслоо.
 
 Бас гэрээнд зааж магтан дуулаад байсан нэг юм бий. Тэр нь энэ төслийн ажилчдын 90 хувийг монголчууд бүрдүүлнэ гэсэн. Хөрөнгө оруулагчид болохоор 94 хувь гэж мэдэгдэв. Гэтэл тэр нь зүгээр л хоол хүнс, ойр зуурын бараа бүгээгдэхүүн нийлүүлэгчдийг багтаасан тоо юм байна.
 

Оюутолгойн өчнөөн тэрбум ам.долларын орлого Монголын банкуудаар дамждаггүй. Энэ тухай ярихаар одоогийн Сангийн сайд Ч.Хүрэлбаатараас эхлээд эсэргүүцээд сүйд болдгийг бид мэднэ.


Хамгийн гол зүйл нь Оюутолгой төслөөс Монгол Улсад төлөх татвар юм. 2017 онд татвар төлсөн байдлаараа Оюутолгойгоос тав дахин бага гэгддэг "Эрдэнэт үйлдвэр”-ээс бага татвар манай улсад оруулсан байна.
 
Дээрээс нь Оюутолгойн өчнөөн тэрбум ам.долларын орлого Монголын банкуудаар дамждаггүй. Энэ тухай ярихаар одоогийн Сангийн сайд Ч.Хүрэлбаатараас эхлээд эсэргүүцээд сүйд болдгийг бид мэднэ.
 

"Рио Тинто” пидхийтэл томорчихоод, Д.Загджавын асаах гэж байсан галыг дарчихаад буцаад нислээ.

 
Бодит байдал ийм л байна. Үүнийг л Д.Загджав хэлсэн. Үнэнийг хэлсэн учраас "Рио Тинто” сандарсан. Гүйцэтгэх захирал нь гүйхээрээ ирлээ. Өнөөг хүртэл байгаагүй оффисоо хүртэл Монголд нээж байна. Тэр захирал нь манай төрийн томчуултай уулзлаа. Харин 2009 онд байгуулсан гэрээг манай дарга нар сануулсан ч үгүй, ямар нэг үр дүн ярьсангүй. "Рио Тинто” пидхийтэл томорчихоод, Д.Загджавын асаах гэж байсан галыг дарчихаад буцаад нислээ.
 
Гэхдээ энд нэг зүйлийг заавал хэлэх хэрэгтэй байна. Үг хэлснээсээ хойш Д.Загджав хэвлэлээр мөн ч их гөвүүлж байна. Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн гуайн хэлдэгчлэн үхрийн бөөр шиг юм нийлүүлж байгаад л үргэлжлүүлэн муулах шинжтэй.
 
Гэтэл тэр Д.Загджав гэдэг нөхөр чинь Монголдоо хэрэгтэй маш том ажил хийчихлээ шүү дээ. Гэрээнд гарын үсэг зурсанаас хойш Оюутолгой, түүний цаадах "Рио Тинто”-г цочтол ингэж дуугарсан улстөрч байна уу. Үгүй. Энэ талаар үгээ хэлдэг гишүүд цөөнгүй боловч Д.Загджавын энд хүрч, үр дүн харуулсан нь үгүй юм.
 
Д .Загджав гэдэг энэ хүн төрийн сайд атлаа, ямар хэмжээний дайралт өөр рүү нь ирэхийг мэдэж байгаа мөртлөө ийм мэдэгдэл хийнэ гэдэг бас л иргэний зориг шүү.
 
Ингэж хэлэхийн учир нь монголчууд өнөөдөр Д.Загджавын буянаар Оюутолгойн төсөл ямар ашигтай явна вэ. Монголчууд Оюутолгойгоосоо ашиг хүртсэн үү, хүртэх үү. Ер нь энэ гэрээ ашигтай юу ашиггүй юу гэдгийг Оюутолгойг объект болгосон улстөрчдийн РR-т автахгүйгээр мэддэг боллоо. Цаашид хэрхэхийг Төр минь мэдэх биз ээ.

Зууны мэдээ
Б.Дамдин-Очир

253 сэтгэгдэл