|

Хиймэл оюун ухаант робот Саудын Арабын хаант улсын иргэншилтэй боллоо

Хиймэл оюун ухаант робот Саудын Арабын хаант улсын иргэншилтэй боллоо

 

Хонгконгийн "Хэнстон Роботигс” компани "София" нэртэй хиймэл оюун ухаант роботыг зохион бүтээж сүүлийн жилүүдэд туршилт судалгаагаа сайжруулсаар байна. Өчигдөр Саудын Арабын хаант улсад зохион байгуулагдсан "Ирээдүйн хөрөнгө оруулагчдын санаачилга” нэртэй олон улсын үйл ажиллагаанд "София" робот оролцжээ.

Түүнд Саудын Арабын хаант улс улсынхаа иргэншлийг олгосон түүхэнд тэмдэглүүштэй үйл явдал энэ үеэр боллоо. Энэ бол дэлхийд хамгийн анх удаа хиймэл оюун ухаант робот улсын иргэншил авч байгаа явдал юм.

"София"-г индэрт урьж иргэншил олгож байгааг нь дуулгахад тэрбээр "Баярлалаа. Би онцгой нэр хүндтэй болж байгаадаа үнэхээр бахархаж байна. Робот хүн төрөлхтний дунд анхны иргэншлийг авч байгаа явдал нь түүхэн үйл явдал боллоо” хэмээн талархсан сэтгэгдлээ илэрхийлсэн байна.

Тус үйл ажиллагаанд оролцсон дэлхийн томоохон хэвлэл мэдээллийн хэрэгслүүд, тэр дундаа АНУ-ын "Нью-Йорк Таймс" сонин, "Си-Эн-Би-Си" телевизийн сурвалжлагчид "София"-гаас "Та яагаад ийм их аз жаргалтай, мишээсэн царай гаргаж байгаа юм бэ" гэж асуухад "Би ийм их ухаалаг, баян чинээлэг, нэр нөлөө бүхий алдартай хүмүүсийн өмнө гарч ирж, ярилцаж байгаадаа таатай байна” хэмээн хариулжээ. 

Энэ нь олон улсын анхаарлыг хамгийн ихээр татсан сэдэв болоод байна. Түүний хоолойны өнгө аяс, нүүрний хувирал, асуултад хариулахын өмнө бодох хугацаа зэрэг нь тус роботыг хөгжүүлэгчдийн хувьд хамгийн их цаг хугацааг зарцуулсан нь илт байсан юм.

Учир нь "София" яг л бодит хүн мэт бусадтай нээлттэй яриа өрнүүлж чадсан юм. Мөн тэрбээр бусдаас, өөрийгөө хүрээлэн буй хүмүүсээс бие даан суралцах чадвартай болсон байна. Энэ программыг хиймэл оюун ухаант бодьгал гэж зохион бүтээгчид нь онцолсон юм.

Түүнчлэн София "Би хүмүүстэй зэрэгцэн ажиллаж, амьдрахыг хүсэж байна. Ингэхийн тулд хүний сэтгэл хөдлөлийг илэрхийлэх чадвартай байх хэрэгтэй” хэмээн ярьжээ.  

Сэтгэгдэл бичих

    • bowtiesmilelaughingblushsmileyrelaxedsmirk
      heart_eyeskissing_heartkissing_closed_eyesflushedrelievedsatisfiedgrin
      winkstuck_out_tongue_winking_eyestuck_out_tongue_closed_eyesgrinningkissingstuck_out_tonguesleeping
      worriedfrowninganguishedopen_mouthgrimacingconfusedhushed
      expressionlessunamusedsweat_smilesweatdisappointed_relievedwearypensive
      disappointedconfoundedfearfulcold_sweatperseverecrysob
      joyastonishedscreamtired_faceangryragetriumph
      sleepyyummasksunglassesdizzy_faceimpsmiling_imp
      neutral_faceno_mouthinnocent

0 сэтгэгдэл