|

Энэ өдрийн зурхай /2017.01.28/

 

Өнөөдөр аргын тооллын 2017 оны нэгдүгээр сарын 28. Бямба гараг. Билгийн тооллын XVII  жарны "Муу нүүрт" хэмээгч Гал бич жилийн өвлийн дунд цагаагчин үхэр сарын 1. Санчир гараг. Булаагч одтой, нэг цагаан мэнгэтэй хөхөгчин туулай өдөр.

Барилдлага: Шид
Шүтэн барилдлага: Мунхрахуй
Суудал:  Хий

Өдрийн наран 8 цаг 11 минутад мандан, 17 цаг 49 минутад жаргана. Тухайн өдөр хонь, гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.

Эл өдөр буян номын үйлд шамдах, бүтээл туурвил эхлэх, худалдаа арилжаа хийх, бизнэс эхлэх, зэрэг дэвших, угаал үйлдэх, мал аж ахуйн үйл, удирдлагын суудалд суух, хийморийн дарцаг хатгахад сайн. Газар хагалах, ус булгийн эх малтах, уул овоо тахихад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.  

 

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

* * *ӨРНИЙН ЗУРХАЙ * * *


ХОНЬ (3/21-4/19)

Санаа бодлоо бүгдийг гүйцэлдүүлнэ. Таны шургуу байдал итгэл үнэмшүүлэх чадвартай тань нийлж амжилтад хүргэнэ. Таны амьдралд өндөр албан тушаалтай хүмүүс орж ирнэ. Зөвшөөрөхгүй гэж тооцож байсан ч энэ өдөр та саналаа зоригтой тавьж чадвал эерэг хариу сонсох болно. Таны хувийн амьдрал нөөц төлөвлөгөөгөөр өрнөж болзошгүй. Үүнд бэлэн бус байвал хосуудын сэтгэл хөрч магадгүй. Эцэг эх, хүүхэдтэйгээ маргах хэрэггүй. 


ҮХЭР (4/20-5/20)

Өнөөдөр та гэр бүлийнхээ асуудлыг сайн тал руу нь эргүүлж чадна. Энэ эвлэрэл нь таны хувийн амьдралд сайн сайхан, эерэгээр нөлөөлнө. Өөрийн гэр бүлийн асуудлууд, хөрөнгө мөнгөтэй холбоотой асуудлуудаа шийдэж чадна. Хамаатан, ах дүүстэйгээ уулзах юм байна. Тэдэнтэй зөрчилтэй асуудлаа шийд.


ХАМТАТГАХ (5/21-6/21)

Өөртөө итгэх итгэл нэмэгдэх өдөр. Эсрэг хүйсийн хүмүүсийн дунд таны нэр хүнд өндөр байна. Хайртай хүнийхээ сэтгэлийг татахыг хичээ. Өөртөө ч анхаарал их тавь. Ханьтайгаа ихээхэн цагийг өнгөрүүл. Дотны хүнд тань анхаарал халамж хэрэгтэй байна. Мөнгөнд нэг өдөр ч болтугай санаа зовохгүй бай. Та чамгүй алдартай нэгэн бол өөрийн бишрэгч бүлэг хүмүүсийн дунд оройг таатай өнгөрүүлнэ. Гэхдээ мөнгөөр халгиж цалгих хэрэггүй.


 МЭЛХИЙ  (6/22-7/22)   

Энэ өдөр танд баяр баясгалан авч ирнэ. Санамсаргүй зочин хараад нээх сандрах хэрэггүй. Зочломтгой зангаараа гайхуул.Таныгэр бүлийн уур амьсгалыг тэр хүн хэзээ ч мартахгүй. Таны эрүүл мэнд таны гарт бүрэн байна. Гэр орны ажлаа хийхдээ хөдөлмөр хамгааллыг буруу хэрэглэснээс эрүүл мэндэд асуудал үүсч болзошгүй. Иймд их хүчлэх хэрэггүй. Алхам алхмаар аар саар ажлуудыг нугал. Тайван амрах хэрэгтэй. Хэтэрхий ачаалалтай дасгал бүү хий.


АРСЛАН (7/23-8/22)   

Үр хүүхдүүдийн хоорондын харьцаа таатай байна. Гэр бүлд танаас хамааран ойрд байгаагүй халуун дулаан уур амьсгал бүрдэнэ. Та халамжтай сайн эцэг эх байхын тулд, хүүхдүүддээ үлгэр болохын тулд тэднийг сайхан сэтгэлтэй болгохын тулд хамтдаа ямар нэг сайн үйлийг хий. Хүмүүсийг ялгаж битгий харьцаарай. Танайд холын зочин ирнэ.


ОХИН (8/23-9/22)

Сарын сүүлээр таны урьдын тасарсан холбоо сэргэнэ. Энэ холбооны ач холбогдол шууд мэдрэгдэхгүй. Од эрхэс шинэхэн танилтай болоход таатай байхыг зааж байна. Та түүний хүндэтгэл дэмжлэгийг хүлээнэ. Таны хайртай хүн таны хүссэн бүхнийг биелүүлэх болно. Урьдын танил хамтран ажиллах санал тавина. Болгоомжтой гэхдээ эелдэг байгаарай. Зурхайд үр дүн нь шууд буухгүй байна. Иймээс зөн билгийн өгөгдөл иртэл, хойшлуулахад буруудахгүй.


ЖИНЛҮҮР (9/23-10/22)   

Мэдээлэл, харилцаа дутагдах өдөр. Нэр хүнд нөлөө дутагдаж байгааг ч мэдэрнэ. Тайван бай, бүү адга. Бухимдаад юу ч өөрчилж чадахгүй. Санхүүгийн асуудлаар хүмүүстэй муудалцаж магадгүй. Гадаад байдалдаа бүх анхаарлаа хандуул. Анхаарлаа гэр бүлдээ хандуул.


ХИЛЭНЦ (10/23-11/21)   

Хувийн амьдралд тань өөрчлөлт гарах өдөр. Санамсаргүй учрал хаалгыг чинь тогшино. Санаандгүй хүн гудамжинд таарна. Хүн таныг доромжлох үед өөрийгөө удирдаж биеэ барь. Хүн таныг магтаж хөөргөвөл бүү дагаж дарви. Таньдаг хүн атгаг санаа өвөрлөх магадлалтай. Тэднийг өнөөдөр танихад хэцүү байна. Хээл хахуульд бүү орооцолд.


НУМ (11/22-12/21)

Та гэр бүлийнхэндээ бэлэг өгөх хэрэгтэй. Дотнын хүндээ өөрөө бэлэгээ сонгох боломж олго. Үр хүүхэд, хайртай хүнтэйгээ харьцаа сайн байна. Ойр дотны найз нөхөд, хайртай хүмүүстэйгээ хамт цагийг өнгөрөө.


МАТАР (12/22-1/19)

Өнөөдөр олон матарынхан гэр бүлдээ татагдана. Тэд өөрийн жинхэнэ үнэт зүйлсээ ухамсарлана. Өнөөдөр дотны хүмүүсийнхээ үйл хэрэгт онцгой нухацтай ханд. Жолоогоо өөрөө барь, Гэрийнхэнтэйгээ дотно харилцаж, халамж тавь. Эрүүл мэндээ бэхжүүлэх ардын эмчилгээнүүдийг ашиглахыг од эрхэс зөвлөж байна.


ХУМХ (1/20-2/18)

Хувийн болон гэр бүлийн амьдрал таатай өдөр. Гэртээ засвар хийж, томоохон үл хөдлөх хөрөнгө худалдан авч магадгүй. Залуу гэр бүл өмнөө зорилго тавь. Нөхцөл байдал, эргэн тойрны хүмүүсийнхээ санаа бодлыг харгалзан үз. Ашигтай худалдан авалтанд цаг гарга. Гадаад хэлээ сайжруулж, аялах талаар сайн бод. Танил нөхдөөс сайхан санал ирэх магадлалтай өдөр.


ЗАГАС (2/19-3/20)

Хувиа бодсон өдөр. Гэхдээ гэр бүлээ зөнд нь орхиж болохгүй. Бусдын юу бодож мэдэрч байгаа өнөөдөр танд огтхон ч хамаагүй байна. Хичнээн хэцүү байсан ч бүх зүйлд чин сэтгэлээсээ . Энэ нь таны амиа бодсон занг далдлах боломж олгоно. Утасны дуудлагаа аль болох битгий ав. Гэхдээ чухал хүнээс бүү их зүйл горьдоорой.

469 сэтгэгдэл