|

УИХ-ын дарга Ерөнхийлөгчийн албан бичигт хариу өгчээ

УИХ-ын дарга Ерөнхийлөгчийн албан бичигт хариу өгчээ

 

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга энэ сарын 15-ны өдөр УИХ-ын дарга М.Энхболдод Ээлжит бус чуулган яаралтай хуралдуулах тухай албан бичиг илгээсэн билээ.

Тэгвэл УИХ-ын дарга М.Энхболд Ерөнхийлөгчийн албан бичигт хариу илгээжээ.

Уг албан бичигт "Танаас ирүүлсэн Ээлжит бус чуулган яаралтай хуралдуулах тухай албан бичигтэй танилцлаа. Улсын Их Хурлын ээлжит бус чуулган саяхан хуралдаж, Монгол Улсын Засгийн газрыг огцруулан, Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүд томилогдох хүртэл үүрэгт ажлаа гүйцэтгэж байхыг Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат болон Засгийн газрын гишүүдэд даалгасан. Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ хуульд заасан бүрэн эрхийг хэрэгжүүлэн ажиллаж байгаа тул төрийн ажил цалгардана, нийгэм эдийн засагт сөрөг үр дагавар гарна гэж үзэх үндэслэлгүй байна.

Түүнчлэн Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн нэг дэх хэсгийн 2-т зааснаар Улсын Их Хуралд олонхийн суудал авсан намаас нэр дэвшүүлсэн хүнийг Ерөнхий сайдаар томилуулах саналыг тав хоногийн дотор Улсын Их Хуралд оруулах нь Таны бүрэн эрхэд хамаарч байна. Улсын Их Хуралд олонхи суудал авсан Монгол Ардын Намын Бага хурал 2017 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр буюу ердөө 6 хоногийн дараа товлогдсон тухай хэвлэл мэдээллийн хэрэгслээр хангалттай мэдээлэгдсэн

Иймд Үндсэн хуулийн дээрх заалтын хүрээнд Ерөнхий сайдаар томилуулах саналыг албан ёсоор хүлээн авсны дараагаар чуулганы нэгдсэн хуралдаан хуралдуулж асуудлыг шийдвэрлэх боломжтой гэдгийг Танд үүгээр уламжилж байна” гэжээ.

Б.Анир

0 сэтгэгдэл