Өнөөдөр хуралдах МАН-ын бүлгийн хурал ч бас Засгийн газрын тэргүүнээ огцруулах эсэх асуудлаар 29 гишүүний хүсээд байгаа шиг шийдвэрийг гаргаж чадахгүй л болов уу. Ер нь энэ нам өөрөө өөрсдийнхөө асуудлыг шийддэг чадамжаа алдчихсан юм шиг л харагдах боллоо.Тэгвэл төрийн эрх барьж буй МАН-ын хэрэг явдлыг хэн хаанаас удирдаад байна вэ гэж үү?!-
У.Хүрэлсүх АТГ-т хандсан учраас тус байгууллага түүнд хариу өглөө
Шадар
сайд У.Хүрэлсүхийг хэсэг хүмүүс зохион байгуулалттайгаар мөрдөж,
тагнасан гэдгээ хүлээн зөвшөөрч буй видео бичлэг наймдугаар сарын эхний
өдрүүдэд олон нйтийн сүлжээгээр цацагдав. Үүний дараахан буюу наймдугаар
сарын 3-ны өдөр Шадар сайдын ажлын албаныхан хэвлэлийн бага хурал хийж,
энэ асуудлыг шалгуулахаар "Тагнуулын ерөнхий газар /ТЕГ/ болон
Авлигатай тэмцэх газар /АТГ/-т долоодугаар сарын 3-ны өдөр албан бичгээр
хандсан” хэмээн мэдээлэв. У.Хүрэлсүх хуулийн байгууллагад хандахаас
өмнө энэ талаарх мэдээллийг /сошиалаар цацагдсан бичлэг/ Ерөнхийлөгчийн
сонгуулийн үеэр хэн нэгэн түүний ажлын албанд CD хувилбараар болон
бичгээр өгсөн гэж зөвлөх А.Үйлс-Төгөлдөр наймдугаар сарын 3-нд хэвлэлийн
бага хурал дээр ярив. Эдгээр үйл явдлууд улс төрийн нөхцөл байдлыг
ихээхэн өөрчилж, МАН-ын Засгийн газрын хувь заяаг эргүүлэх хэмжээний
сенсааци үүсгэсэн. Үүнээс хойш сар гаруйн дараа буюу наймдугаар сарын
25-нд АТГ-аас У.Хүрэлсүхийн шаардлагын дагуу асуудлыг шалгаад "Ерөнхий
сайд оролцоотой гэх зүйл тогтоогдоогүй” болохыг олон нийтэд мэдээллээ.
Хариуд нь Шадар сайдын ажлын алба АТГ нэг талыг барьж ажиллалаа хэмээн
үгүйсгэв. Хэдийгээр АТГ-аас шалгасан хэргийнхээ талаар мэдээлж байгаа ч
дараах асуултууд хариултгүй үлдэж байна.
1.
Шадар сайдыг тагнаж мөрдсөн асуудлыг чухам ХЭН анх олж мэдэж, уг
үйлдлийн талаар гэрчүүдийг яриаг бичлэгт буулгаж, улмаар Шадар сайдын
ажлын албанд CD хэлбэрээр хүргэж өгсөн бэ?
2.
Хуулийн байгууллагаас гадуур бусдыг шүүж, гэм буруу нь хүлээлгэн улмаар
дүрс бичлэг хийх нь хуулиар зөвшөөрөгдсөн үйлдэл үү? Энэ явцдаа эрүүдэн
шүүх, хүч хэрэглэх гэх мэт хүний эрхийг зөрчсөн үйлдэл гаргасан байж
болзошгүй юу?
Тагнуулын ерөнхий газраас мэдээлэл шаардъя
МАН-ын
Удирдах зөвлөлийн хурал /наймдугаар сарын 16-нд болсон/ болохын өмнөхөн
C1 телевизээр Ц.Сандуй нарын 60 тэрбумын гэх ярианы 2014 оны бичлэгийн
өөр нэг хэсэг нэмж цацагдав. Уг нэвтрүүлэг нь 60 тэрбумын асуудлыг
хөндөхөөс гадна У.Хүрэлсүхийг "мөнгө төлөхгүйгээр өөрийн хүчээр албан
тушаал авах” хүмүүсийн ангилалд оруулж, магтсан. Гэтэл ердөө нэг
хоногийн дараа У.Хүрэлсүх Ерөнхийлөгчийн сонгуульд АН-ын нэр дэвшигчийг
дам байдлаар дэмжиж ажилласан гэж ойлгогдохоор зүйлийг "Херо”-гийн
найруулагч Б.Баатартай утсаар ярьж буй бичлэг мөн нийгмийн сүлжээнд
цацагдав. Маргааш өдөр нь МАН-ын Удирдах зөвлөлийн хурал боллоо.
У.Хүрэлсүхийн утасны яриа задраагүй бол уг хурлаар "Шадар сайдаа мөрдөж
тагнасан байж болзошгүй Ж.Эрдэнэбат болон түүний танхимын хувь заяа”-ны
асуудал яригдах магадлал тун өндөр байв. Гэвч эл асуудлыг оройлон
дуугарах байх гэж бодож байсан У.Хүрэлсүх өөрийнхөө асуудалд ч тайлбар
өгөлгүй "Би ажлаа өгнө өө” гэж хэлээд хурлаас гарч явжээ. Үүний маргааш
өдөр /наймдугаар сарын 17/ нь "Херо”-гийн Б.Баатар хэвлэлийн бага хурал
хийж, утасны бичлэгийг хөндлөнгөөс задлан нийтэд цацсан гэм буруутныг
олн тогтоолгохоор хуулийн байгууллагад хандахаа мэдэгдсэн юм. Түүнийг
ийнхүү мэдээлсний дараагаар зарим хэвлэлүүд болон сошиал хуудсууд "хоёр
хүний утасны яриаг Тагнуулын ерөнхий газар бичиж тараасан” гэх агуулгыг
нийтэлж эхэлсэн нь өнөөдөр ч үргэлжилж байна. Харин ТЕГ-аас нэг ч удаа
байр суурь илэрхийлсэнгүй. Үүнтэй холбогдуулан дараах асуултууд
хариултгүй үлдлээ:
1. ТЕГ олны шуугиад байгаа шиг хувь хүмүүсийн хоорондын яриаг чагнаж бичлэг хийдэг эсэх. Үндсэн чиг үүрэг нь тэгвэл юу болох?
2.
Хувь хүмүүсийн ярианы бичлэгийг хийдэг байлаа гэж бодоход улс төрийн
намын дотоод зөрчил, улстөрчдийн өрсөлдөөнд ашиглуулах төдий зорилгоор
олон нийтэд цацдаг эсэх. Лав энэ хоёр асуултад хариу өгөхгүй бол ТЕГ-ын
мэргэжлийн нэр хүнд хэтэрхий доош унаж байгааг анзаарах ёстой болов уу.
3.
Ер нь тэр утасны бичлэгийг хэн хийснийг, мөн хэн ямар зорилгоор яагаад
нийгмийн сүлжээнд байршуулсныг холбогдох байгууллага нь найруулагч
Баатарын хүссэнээр тогтоож, олон нийтэд мэдээлэхгүй бол ТЕГ-аас эхлээд
олон хүн насаараа хардлага зүүх байх.
МАН-ын үнэт зүйл хамгаалалтгүй болов
Дээрх
шиг хачирхалтай хэрэг, явдлууд сүүлийн жилүүдэд нэг биш тохиолдсон.
"Херо энтертаймэнт”-ийн "Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлгийн хар
дүрсүүд болох экс Ерөнхийлөгч Н.Энхбаяр, түүний гэргий Цолмонгийн албан
бус байдалтай ярианууд, араас нь залгуулаад найруулагч Б.Баатарын уран
бүтээлийн хамтрагч байсан П.Анужингийн хувийн ярианууд цацагдаж байв.
Эдгээрт "Херо энтертаймент”-ийнхан буруу гэж мэдэгдээд бичлэгийг алдсан
хэргээр цагдаад хандаж байсан ч одоо хэр нь хариулт эцэслээгүй.
Тэгвэл
яг одоо мөн л хариултгүй асуултууд ар араасаа хөвөрч МАН амар заяа
үзэхээ болив. Байсгээд "учир битүүлэг” бичлэгүүд цацагдаж, тэр хэрээр
дотоод асуудал нь нэмэгдэж байна. Хамгийн гол нь тэдгээр асуудлаа МАН-ын
шат, шатны шийдвэр гаргах байгууллагууд өөрсдөө шийдэж чадахаа больж
байна. Ц.Сандуй нарын 60 тэрбумын гэх асуудалд ч, Ерөнхий сайд нь Шадар
сайдаа тагнаж чагнасан гэх асуудалд ч, У.Хүрэлсүх АН-ын нэр дэвшигчийн
талд ажилласан гэх асуудалд ч МАН өөрсдөө хариулт өгч чадахгүй, зөв
буруу гээд аль нэг талд шийдэж ч чадахгүй хүнд байдалд ороод байх шиг.
Өнөөдөр хуралдах МАН-ын бүлгийн хурал ч бас Засгийн газрын тэргүүнээ
огцруулах эсэх асуудлаар 29 гишүүний хүсээд байгаа шиг шийдвэрийг гаргаж
чадахгүй л болов уу. Ер нь энэ нам өөрөө өөрсдийнхөө асуудлыг шийддэг
чадамжаа алдчихсан юм шиг л харагдах боллоо.Тэгвэл төрийн эрх барьж буй
МАН-ын хэрэг явдлыг хэн хаанаас удирдаад байна вэ гэж үү?!
Эх сурвалж:
1 сэтгэгдэл