Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатаас даалгавар авсан хүмүүст тагнуулж, чагнууллаа гэх үгсийг Ажлын албаны нөхдүүдээрээ дамжуулан хэлж яриулж байсан У.Хүрэлсүхийг Н.Номтойбаяр хатуухан үгсээр хэлжээ. "Хүрэлсүх өөрөө "Топор” нэртэй тагнуулч "МУУЖГАЙ” гэх гарчигтай ярилцлага "Өдрийн сонин”-д нийтлэгдсэн нь хэн хүний анхаарлыг татаад байна. Н.Номтойбаяр хэлэхдээ "Хүрэлсүхийг намын дарга, Ерөнхий сайд болгох ажилд нь дэмжлэг үзүүлээд шагналд өөрөө сайд болох. Эсвэл өөрийн хамсаатнаа дэд сайд, төрийн нарийн, агентлагийн дарга, Эрдэнэтээс эхлүүлээд төрийн өмчит компанид удирдлагаар тавих юм. Хууль бус хүсэлт тавьчихаад, бүтэхгүй болохоор энэ засаг миний бизнесийг дэмжихгүй байна гээд гарын үсэг зурсан гишүүн ч байна. Энэ засагт орж чадаагүйдээ харамсч, согтчихоод уйлж байсан нөхөр өнөөдөр нулимсаа арчаад шар хор тээн хор найруулж явна. Гэх мэт улайрсан зургаан гишүүн бий. Энэ хүмүүс 2016 оны сонгуулиар ард түмэн юу юу гэж амлаж тэдний итгэлийг аван гарч ирлээ дээ. Гарч ирчихээд иргэдийнхээ төлөөх зүтгэл нь энэ үү. Үнэхээр инээдэмтэй. Цаг нь болохоор хэн хэн сайд болно гэж, хэн хэн Дэд сайд, төрийн нарийн, агентлагийг өмчилж авна гэсэн улс төрийн зураглал гаргаж гарын үсэг зурсныг ил болгоноо. Энэ тэр чигтээ наймаа. Улс төрийн урвалтаас гадна бас нэг бохир нь энэ. Харин зарим нь Хүрэлсүх "топор” муужгайдсаныг мэдэж, түүнийг сая таньсан зарим нь гарын үсэг зурснаасаа буцаж буй хүмүүс бас байна” гэжээ. У.Хүрэлсүх, Б.Баатар нарын утасны ярианы тухайд Н.Номтойбаяр "Өөрөө Бага хурал дээр үүнийгээ худлаа гээгүй. Б.Баатар, У.Хүрэлсүх нарын утсаар ярьсан бичлэгийг үзээд уурлах гэхээсээ илүү асар их гомдсон. Энэ нам 200 орчим мянган гишүүнтэй, итгэл үнэмшил дээр тогтсон нам юм шүү дээ. Өмнөөс нь ичмээр ч юм шиг, уурламаар ч юм шиг ёстой хэлэх үг олдохгүй юм. Зарчмынхаа хувьд ийм өөдгүй новш байж болохгүй. Ийм хүн л намын дарга болно гээд байгаа ш дээ. Би энэ ярилцлагаараа түүнийг эсэргүүцэх эсэргүүцлээ эхлүүлж байгаа гэдгээ хэлчихье.
Би өнөөдөр гэнэт дуугараад байгаа юм биш. 2015 оны хавар хэвлэлийн хурал зарлаад Ухнаа овогтой Хүрэлсүх нам, залуучуудыг холбоог задалж, самарч байна гэж хэлж л байсан. 2015 оны намын залуучуудын байгууллагын хүрээнд болсон асуудлууд Хүрэлсүхээс л болсон. 2015 онд мөн л намын даргад зүтгэх гэж хор найруулж байсныг харин тэр үед бид зогсоож чадсан гэж боддог. Тэр үед залуус бид задарч, улс төрийн зодоон хийж байсан. Гэхдээ бид адилхан л залуу хүмүүс. Үе тэнгийн залуус алдаж онохын алийг тэр гэхэв. Алдаа дутагдлаа засна, нөхөрлөлөө сэргээгээд явчихна. Хаях зүйлсээ хаяад, засах зүйлсээ засаад явах нь төр түмний төлөө ажиллаж байгаагийн хувьд бидний үүрэг. Харин "топор” муужгайн хувьд бол үгүй болсон. Эргээд эвлэх, учир начираа ололцох тийм орон зай түүний муужгайдалтаас болж надад үлдээгүй. М.Энхболд дарга болон олон журмын нөхдийн буянаар өдий зэрэгтэй яваа хэдий ч эцсийн мөчид бүгдээс нь урвалаа. Үүнийгээ 60 тэрбумтнуудаас урвалаа гэж төлбөртэй хэвлэлийн маркетинг явуулж байна. 2000 оны Их хурлын сонгуулиар тухайн үеийн МАХН-ын дарга Н.Энхбаяраас эхэлж намд хандив босгох нэрээр албан тушаалыг үнэлж эхэлсэн. Албанд очсон нөхдөөс мөнгө салгаж хувьдаа ч завшиж, баяжиж байсан. Хүрэлсүх үүнийг тойроогүй. Би твиттертээ "Төрөөс тэрбумтан төрдөг бол ТББ-аас тэрбумтан төрдөг боллоо” гэж бичиж байсан нь энэ хүнд ч хамаарах асуудал. Тэр үед хүмүүс У.Хүрэлсүхийг хэлж байна гэж хардаж л байсан. Үгүй гэвэл Хүрэлсүх олон тэрбумын хөрөнгийн эх үүсвэрээ тайлбарла л даа. Олон жилийн өмнө 25 дугаар суваг телевизийн нэвтрүүлгээр "Солонгост ажилладаг эгч маань надад мөнгө явуулдаг” гэж ярьж байсан. Эсхүл ямар ч бизнесгүй гэх хүн эгчээрээ тэжээлгэсээр байгаад тэрбумтан болчихов уу. Хөрөнгийн эх үүсвэрээ тайлбарлаад өг. Чадахгүй бол би туслаад өгье. Намайг ингэж хэлсний төлөө тэр "топор” гүтгэлээ, нэр төр хохироолоо гээд хууль хяналтын байгууллагад өг л дөө. Тийм тохиолдолд би энэ бүгдийг нь хэлээд өгнө. Асуудал байхгүй. Бодохоор л дургүй хүрэх юм. Би цэргийн хүн байсан. Цэрэг байсан хүний ч хүү. Цэрэг хүн ямар байдгийг би мэднэ. Хүрэлсүх өөрийгөө цэргийн хүн, хурандаа цолтой гэж ярьж, зургаа авахуулах дуртай. Яахав, УИХ-ын гишүүд чинь Таван толгойн цэргийн баазад хоёр өдөр бай буудаж, архи ууж байгаад цол нэмдэг. Тэгэж л хурандаа болсон. Ямартаа ч цэргийнхэн дотор өргөсөн тангараг, үерхсэн нөхдөөсөө урвадаг, шарвадаг хөгийн новш байдаггүй юм. Хүрэлсүх үхсэнийх нь хурандаа байдаг юм. Монгол цэргийн нэр хүндтэй дүрэмт хувцсыг дахин өмсөх эрх энэ хүнд байх ч үгүй” гэжээ.
За харин Шадар сайдын ажлаа өгнө гэж хэлсэн ярьсан талаар нь хэлэхдээ "Хэлсэн болохоос өгөөгүй байна. Одоо харин нэг мөр Хүрэлсүх намаас гарах өргөдлөө хамт өгөөд өөрийнх нь тэнэгтэлтэнд бий болсон МАХН-даа орно уу, яана уу бүү мэд. Ямартай ч намаас зайлах хэрэгтэй. Өрөөлтэй тэмцэх биш өөрийнхөө арчаагүй байдалтайгаа тэмц. Бага боловч ухаан байдаг бол зас. Намдаа, төр засагтаа үзүүлж болох ганц гавьяа нь өөрөө өргөдлөө өгөөд, намын гишүүдээс уучлалт гуйгаад явах нь хамгийн зөв арга. Хэрэв тэгвэл би энэ хүнтэй ядаж мэнд устай зөрнө. Түүнд үлдсэн ганц зөв арга зам нь энэ. Зүгээр л зайлаад өг. Эсхүл улс төрөөс хол бай. Тэтгэвэртээ гар. Нүгэл их үйлдсэн хүн. Буян хийж дэнслэх талын зүйл бод. Улс төрөөс хол байснаараа бараг буян болно доо” хэмээн ярьсан байна.
http://www.hunnu.mn/a/86926
0 сэтгэгдэл