- Цаг агаар, зам орчны нөхцөл байдал, тээж яваа ачаа зэрэгт хурдаа зөв тохируулан өөрийнхөө болон бусдын аюулгүй байдлыг хангах,
- Тээврийн хэрэгслийнхээ техникийн бүрэн бүтэн байдлыг сайтар шалгаж илэрсэн эвдрэл гэмтлээ засах,
- Өөрөө болон зорчигч нартаа хамгаалалтын бүсийг нь зүүлгэх, хүүхдэдээ хамгаалалтын суудлыг зөв хэрэглэх,
- Хэт ядарсан, олон цагаар тасралтгүй жолоо барихгүй байх
- Зорчигчийг зориулалт бүхий хэсэгт дүрэм, стандартаар тогтоосны дагуу тээвэрлэх
- Архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохоос татгалзаж бусдадаа хүндэтгэлтэй хандаж замын хөдөлгөөний дүрмийн дагуу оролцохыг Цагдаагийн ерөнхий газрын Урьдчилан сэргийлэх хэлтсээс зөвлөж байна.
0 сэтгэгдэл