|

Хамгийн баян зохиолчоор Харри Поттерийн “Ээж” тодорлоо


Хамгийн баян зохиолчоор Харри Поттерийн “Ээж” тодорлоо

Харри Поттерын цуврал номын зохиогч Жон Роулингийг  Форбес сэтгүүлээс дэлхийн хамгийн өндөр орлоготой зохиолчоор нэрлэлээ. Форбес сэтгүүлийн бичсэнээр өнгөрсөн оны  зургаадугаар сараас хойш зохиолч Ж.Роулинг 95 сая ам.долларын орлого олж Америкийн зохиолч Жеймс Паттерсоныг ардаа орхижээ. Ж.Паттерсон өнгөрсөн жилд 87 сая долларын орлого олж байсан юм.

Долдугаар сарын 31-нд төрсөн өдрөө тэмдэглэсэн хатагтай Роулинг 2008 онд мөн дэлхийн хамгийн баян зохиолчоор тодорч байлаа. Ж.Роулинг дэлхийн хамгийн их орлоготой зохиолчоор 1999, 2008 онд тодорч байсан аж. Энэ жилийн Форбесийн жагсаалтыг тэргүүлэхэд нь өнгөрөн онд нээлтээ хийсэн Fantastic Beasts and Where to find Them кино , Harry Potter and the Cursed Child жүжиг их нөлөөлсөн хэмээн үзэж байгаа аж.

1 сэтгэгдэл