|

“Монгол сарлаг” фестиваль болно


“Монгол сарлаг” фестиваль болно

Архангай аймгийн Ихтамир сумын Тайхарын талд энэ сарын 9,10-ны өдрүүдэд "Монгол сарлаг” фестиваль зохион байгуулагдахаар болжээ.  Монгол сарлагийн үүлдэр угсааг чанаржуулах, ашиг шимийг нэмэгдүүлэн бүрэн гүйцэд ашиглах, малчдын орлогыг нэмэгдүүлэх, аялал жуулчлалын уламжлалт арга хэмжээ болгох зорилгоор дээрх арга хэмжээг зохион байгуулах юм байна. 

Фестивалийн үеэр "Сүрлэг хангай” сарлагын парад, "Хөхдэй” уралдаант тэмцээн Сайхан сарлаг, Ганган сарлаг, Сарлагт ээлтэй малчин, Саглагар сагсаахай, Шимт идээ, Арвин баялаг, Уран сарлаг , гэсэн төрлүүдээр явагдана. Мөн "Өгөөж буян” аймгуудын бэлчээр ашиглагчдын холбоодын үзэсгэлэн, "Цагаадай” аялагчид, жуулчдад зориулсан үзэсгэлэн "Ягаадай” урлагийн тоглолтууд болох  аж.

 

0 сэтгэгдэл