|

С.ГАНБААТАР СОНГУУЛИЙН ЗАРДЛЫН ТАЙЛАНГАА ХҮРГҮҮЛНЭ


С.ГАНБААТАР СОНГУУЛИЙН ЗАРДЛЫН ТАЙЛАНГАА ХҮРГҮҮЛНЭ
Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчид хуульд заасны дагуу  санал хураалт дууссанаас хойш 30 хоногийн дотор  сонгуулийн зардлын тайлангаа хүргүүлэх ёстой. Энэ дагуу Ерөнхийлөгчийн сонгуульд МАХН-аас нэр дэвшигч С.Ганбаатар энэ сарын 26-нд сонгуулийн зардлын тайлангаа холбогдох байгууллагад хүргүүлэх үүрэг хүлээж байна. 

Харин хоёр дахь санал хураалтад өрсөлдсөн МАН-ын дарга, УИХ-ын дарга М.Энхболд, Ардчилсан намаас өрсөлдсөн, Ерөнхийлөгч Х.Баттулга нар ирэх наймдугаар сарын 6-нд багтаан сонгуулийн зардлын тайлангаа хүргүүлэх ёстой юм. Учир нь энэ удаагийн сонгууль хоёр дахь шатны санал хураалтаар ялагч тодорсон тул хоёр нэр дэвшигчийн зардлын тайлангаа хүргүүлэх хугацаа ийнхүү хойшилж байна.

0 сэтгэгдэл