|

Цагдаа нар руу буудаж танхайрчээ

 
 Цагдаа нар руу буудаж танхайрчээ

ЗГХЭГ-ийн дарга Ж.Мөнхбатын томилгоогоор Эрдэнэт үйлдвэрийн үйлдвэрлэл эрхэлсэн орлогч захирлаар очсон Д.Эрдэнэцогт саяхан цагдаа нар руу буудаж танхайрсан байна. Юу болсныг өгүүлбэл, түүнийг согтуугаар эхнэрээ тагтан дээрээ дүүжилсэн байхад нь хөршүүд нь цагдаад дуудлага өгсөн байна. Цагдаа нар гэрт нь ирэхэд тайлж өгөөгүй бөгөөд хаалгыг нь эвдэн ороход өөдөөс нь буугаар галлаж танхайрсан байгаа юм. Үүнтэй холбоотойгоор 6-р сарын 4-ний өдөр нэг өдөр саатуулагдаад гарсан. Энэ нь түүний хувьд тохиолдлын төдий зүйл биш.

 

Өмнө нь мөн согтуугаар жолоо барьж, хашаа байшин мөргөж, бусдын өмч хөрөнгөнд бүдүүлгээр халдаж байсан удаатай. Томилогдсон дарга нарын хуудуутай үйлдлүүдийн талаар тасрахаа больсон олон мэдээллийн ердөө нэг нь энэ. Ийм байхад Монгол минь яаж ч хөгжих билээ. Магадгүй мөнгө, эрх мэдэл 2 хүнийг ингэж өөрчилдөг байх.

 

Д.Сугар

 
Эх сурвалж: http://www.shuud.mn/content/read/485606.htm
 

0 сэтгэгдэл