|

Ерөнхий сайд Г.Доржзодовыг "Дээрэмчин" гэж доромжилжээ

Ерөнхий сайд Г.Доржзодовыг "Дээрэмчин" гэж доромжилжээ

Иргэн Г.Доржзодов МАН-ын нэр бүхий удирдлагуудын төрийн албыг наймаалан, Тавантолгойн ордыг гадныханд зарж мөнгө угаах замаар 60 тэрбум төгрөг босгох талаархи яриа бичлэгийг олон нийтэд ил болгосон. Уг аудио бичлэгийг эрх баригч намын зүгээс эвлүүлэг хэмээн тайлбарласаар байгаа юм.

Энэ талаар Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Сэлэнгэ аймгийн Мандал сумын иргэдтэй хийсэн уулзалтынхаа үеэр "Танай намын 60 тэрбумын асуудал ид яригдаж байна. Та нар яагаад тайлбар өгөхгүй байгаа юм бэ гэж надаас олон хүн асууж байна. Би бүр гайхаад байх юм. Үлгэрийн кино, аль эвсэл олон ангит кино шиг санагдаад байгаа юм. Сонгууль болгоноор ийм сонин зүйл гаргаж ирээд ярьдаг. Монголын ард түмэнд худалдах гэж оролддог. Ингэсэн байна шүү гэж ойлгуулахыг хичээдэг.

Өнөөөдөр ард түмэн ийм хулхи бараанд итгэхээ больсон. Энэ бичлэгээр хэд дахин шоу хийх гэсэн юм бэ. УИХ, орон нутгийн сонгуулиар гаргаж ирээд яриад байсан. Одоо Ерөнхийлөгчийн сонгуулиар гаргаж ирээд яриад байх юм. МАН нэг дээрэмчнээр стратеги төлөвлөгөөгөөгөө боловсруулдаг нам биш. Ийм хулхи бараанд итгэхээ больсон” гэжээ.

http://medee.mn/main.php?eid=94502

Эх сурвалж: Medee.mn Г.ИТГЭЛ


15 сэтгэгдэл