|

Солонгосын хамгийн алдартай хос хуримаа хийлээ

Өмнөд Солонгосын хамгийн алдартай хос болох дуучин Рэйн болон жүжигчин Ким Тэхи нар өчигдөр нууцаар хуримласан талаар "www.allkpop.com” сайт мэдээллээ. Хуримын ёслолоос хоёр өдрийн өмнө дуучин залуу инстаграм хуудсаараа дамжуулан хайртай бүсгүйтэйгээ хуримаа хийхээр болсон тухайгаа мэдэгдсэн юм.

 

 

Тэрбээр улс оронд нь өрнөж буй үйл явдалтай холбогдуулан хуримын ёслолоо сүр дуулиантай хийхгүй гэдгээ илэрхийлж, цөөн тооны зочдыг хуримандаа урьсан билээ.

 

Тэгвэл хос өчигдөр Сөүл хотноо байрлах нэг жижигхэн сүмд хуримаа хийжээ. Хуримын ёслолд Өмнөд Солонгосын алдартнуудыг төрүүлэн гаргадаг "JVP” агентлагийн Ерөнхийлөгч, продюссер J.V.P, нэрт дуучин PSY болон 2007 онд зохион байгуулагдсан дэлхийн мисс тэмцээнд эх орноо төлөөлөн оролцсон Honey Lee зэрэг алдартнууд оролцжээ.

 

Хос 2012 оноос болзож эхэлсэн юм. Орон нутгийн хэвлэлүүд жүжигчин бүсгүйг жирэмсэн болсон хэмээн мэдээлэх болжээ. Гэхдээ уг мэдээллийг хоёр тал хараахан батлаагүй байна.

 

 

Б.Дэлгэрцэцэг

13 сэтгэгдэл