Хэмнэх бодлогыг Хэмнэх бодлогыг хэрэгжүүлэхээр бүсээ чангалж эхэлсэн төрийн түшээд, УИХ-ын гишүүд Мэргэжлийн засгийн газар ичих нүүргүй хүмүүс гэдгээ харуулж байна. Ерөнхий сайдын хийсэн мэдэгдэлд сайн ч бас саар ч зүйл их байгааг хүмүүс хэлсээр байна. Өмнөх парламентын хугацаанд төрийн түшээд том машин унахгүй жижиг машин ашиглаж байх санаачилга гаргасан нь олны талархлыг хүлээж нэг хэсэг дарга нар машинаа жижигрүүлж буйгаа баахан сурталчилсан. Гэтэл одоо эргээд л нөгөө "байшингууд”-аа унаад эхэлжээ. Тэдний машины "хоол”-ыг татавар төлөгч бид л төлж байгаа. Ажил амжиж л байвал том жижиг машин юуны ялгаа байна. 570 унахаар ажил бүтдэг, пурис унасан хүний ажил бүтдэггүй гэсэн цуурал тарааж өөрсдийгөө хамгаалахаас ч тэд ичихгүй хүмүүс. Пруисийн татварыг тэглэсэн хэнд ашигтай вэ? гэх асуулт гарч ирнэ. Үнийг тэглэсэн нь татвар төлж буй бидэнд ашигтай юу эсвэл өөр хүмүүст ашигтай байна уу? гэх хариулт үгүй асуулт гарч ирээд байгаа юм.
Сэтгүүлч Ч.Зэвэг
0 сэтгэгдэл