|

Хүүхдийн баяраар дараах замуудыг хаана

Хүүхдийн баяраар дараах замуудыг хаана

Олон улсын Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр маргааш болно. Хүүхдийн баяраар Д.Сүхбаатарын талбайд 15 төрлийн 3000 гаруй Монголын уламжлалт тоглоом наадгайг хүүхэд багачууд, эцэг эхчүүдэд танилцуулж, урлаг соёл, худалдаа, үзвэр үйлчилгээний олон арга хэмжээ зохион байгуулагдана.

 

Энэ үеэр хүүхэд багачууд, эцэг эхчүүдийн аюулгүй байдлыг хангах, баяраа тэмдэглэх нөхцөл бололцоогоор хангахын тулд Сүхбаатарын талбайн баруун болон зүүн хэсгийн автозамын хөдөлгөөнийг тухайн өдрийн 11.00-16.00 цагийн хооронд түр хугацаагаар хязгаарлах юм.

 

Мөн бяцхан хүүхэд багачуудын оролцсон явган парад болох үеэр Ерөнхий сайд Амарын гудамж буюу Соёлын төв өргөөний хойд талын автозамыг түр хугацаагаар хязгаарлана.

Иймд жолооч та дээрх чиглэлээс бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоорой.

 

ХҮҮХДИЙН БАЯРААР 280 ГАРУЙ ЦАГДААГИЙН АЛБА ХААГЧ ХӨДӨЛГӨӨНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭНЭ.

 

Олон улсын Хүүхдийн эрхийг хамгаалах өдрөөр замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, иргэдийг амар тайван, түгжрэл сааталгүй баяраа тэмдэглэн өнгөрүүлэх нөхцөл бололцоогоор хангах, гарч болзошгүй осол хэргээс урьдчилаэн сэргийлэх зорилгоор 280 гаруй Замын цагдаагийн алба хаагч үүрэг гүйцэтгэж ажиллах юм.


0 сэтгэгдэл