|

Г.Батбаяр: Монголчууд бид 500-600 жил манжийн дарлалд гадаад ертөнцөөс тусгаарлагдмал амьдарсан

Г.Батбаяр: Монголчууд бид 500-600 жил манжийн дарлалд гадаад ертөнцөөс тусгаарлагдмал амьдарсан

Өмгөөлөгч Г.Батбаяр гэх этгээд VTV-ийн "Шударга ярья” нэвтрүүлэгт оролцох үеэрээ Монголчууд манжийн дарлалд 500-600 жил дарлагдсан учраас дов жалганы үзэлтэй байдаг гэж ярьжээ.

"Түүхээ мэдэхгүй хүн ойд төөрсөн сармагчин лугаа адил” гэж үг бий. Түүхийн шарласан хуудсыг хөөж үзвэл 1691 оны 4-р сарын эцсээр Манжийн Энх-Амгалан хаан 16 хүрээ, 23 баг цэргээр хамгаалуулж Долоннуурт ирж Халх, Өвөр Монголын ноёдын чуулганд оролцсон байдаг. Тус чуулганд Монголын дээд зиндааны ноёд, түшмэд, Алтан ургын угсааны бүгд нийлсэн 500 гаруй ноёд, тайж нар, мөн өвөрлөгч 49 хошууны нөлөө бүхий том ноёд оролцжээ. Энэхүү Долоннуурын чуулганаар Халх монголыг Манж улсад нэгтгэсэн байдаг. Харин Ойрадуудын хувьд Манжийн эсрэг тэмцсээр 1755 онд аргагүйн эрхэнд эзлэгдсэн түүхтэй. Энэ цаг үеэс хойш 1911 он хүртэл буюу 200 гаруй жил Монголчууд Манжийн ноёрхолд байсан.
Гэтэл Г.Батбаярын хэлсэнчлэн "Монголчууд 500-600 жил Манжийн дарлалд Монголчууд байгаагүй” гэдгийг Монголын түүхийн анхан шатны мэдлэгтэй ахлах ангийн сурагч хүртэл мэднэ. Түүхээ мэдэхгүй ингэж хамаагүй ярьж байгаа  хүн   бусдын амьдралыг  шийддэг хууль эрх зүйн өндөр мэдлэгтэй гэж итгэхэд хэцүү.

Ц.Мөнх

0 сэтгэгдэл