|

Хонгконг-д 3 тэрбум ам.доллараар газар зарагдсан нь дэлхийн хамгийн үнэтэй газар болов

Хонгконг-д 3 тэрбум ам.доллараар газар зарагдсан нь дэлхийн хамгийн үнэтэй газар болов

 

Засгийн газрын дуудлага худалдаагаар Хонгконгийн бизнесийн төвд газрыг 3 тэрбум ам.доллараар зарсан нь хамгийн үнэтэй газар зарсан тохиолдол болсон тухай South China Morning Post мэдээллээ.

Сонинд мэдээлснээр, Хятадын эх газраас хоёр компани болон есөн хөгжүүлэгчид газрын эзэн болох эрхийн төлөө тэмцжээ.

Дуудлага худалдааны явцад Henderson Land газрыг эзэмших эрхийг олж авсан ба (0.09 кв.м) тутмыг нь 6460 ам.доллараар үнэлсэн нь рекорд болохыг зөвшөөрчээ.

Мэргэжилтнүүд объектын үнийг дээд тал нь 2.8 тэрбум ам.долларт хүрнэ гэж тооцоолсон байсан ч газрын нийт үнэ цэнэ 3 тэрбум ам.доллар болжээ.

Одоо энэ газарт таван давхар машины зогсоол байгаа бол 2022 он гэхэд шинэ эзэн нь түүний оронд нэгдүгээр зэрэглэлийн оффисын барилга барихаар төлөвлөж байгаа гэнэ.

М.Баяр

0 сэтгэгдэл