|

Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдааны товч мэдээ

 

Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаар Байнгын хорооны санал, дүгнэлтийн төсөл бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 14.00 цагт "В” танхимд хуралдав.

                     Хуралдаанд Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Ж.Ганбаатар, гишүүн Х.Болорчулуун, Л.Элдэв-Очир нар Эдийн засгийн байнгын хорооны ахлах зөвлөх Ж.Батсайхан, зөвлөх С.Энхцэцэг, референт Н.Эрдэнэцэцэг болон ажлын дэд хэсгийн гишүүд оролцов.

                  Ажлын хэсгийн ахлагч Байнгын хорооны ажлын хэсгийн бүрэлдэхүүн болон дэд ажлын хэсгийн гишүүдийг танилцуулав.

              Хуралдаанаар хуулийн төслийн талаар Монголбанк, Сангийн яам, Хөгжлийн банкны удирдлагуудаас асуулт асууж, хариулт авлаа.

             Ажлын хэсгийн гишүүд хуулийн төслийн зүйл, заалт нэг бүрээр ярилцаж, гишүүдээс гарсан санал, зөвлөмжийн дагуу зарчмын зөрүүтэй саналын томьёолол бэлтгэж дараагийн ажлын хэсгийн хуралдаанд танилцуулахыг ажлын дэд хэсэгт үүрэг болгов.

            Хуулийн төсөлтэй холбоотой саналаа яаралтай ирүүлэхийг Монголбанканд даалгаж, ажлын хэсгийн дараагийн хуралдааныг 2017.01.20-ны өдрийн 13.00 цагт хийхээр тогтов.

 

Эдийн засгийн байнгын хорооны ажлын алба.

558 сэтгэгдэл