|

С.Эрдэнэ: Сүржин лоозон өргөш, ура хашгирснаар удирдагч болдоггүй

 

С.Эрдэнэ: Сүржин лоозон өргөш, ура хашгирснаар удирдагч болдоггүй

 

У.Хүрэлсүхийн Засгийн газрыг огцруулахаар МАН-ын бүлгийн 27 гишүүн санал өргөн барьсан. Үүнийг нь дэмжих улс төрийн шийдвэрээ УИХ-дахь АН-ын бүлэг ч мөн гаргаад байлаа. Гэхдээ бие даагч нэг гишүүн болно АН-ын бүлгийн есөн гишүүний гурав нь бүлгийнхээ шийдвэрийн эсрэг санал өгснөөр У.Хүрэлсүхийн Засгийн газар үргэлжлүүлэн ажиллахаар болсон билээ. АН-ын дарга С.Эрдэнэ энэ талаар хэвлэлд ярилцлага өгөхдөө, "АН-д алдсан, эсвэл хожсон зүйл байхгүй. Бид улс төрийг том зурагаа харж, сөрөг хүчний стратегиа хэрэгжүүлсэн. Гэхдээ У.Хүрэлсүхийн Засгийн газарт хариуцлага тооцох хангалттай үндэслэл бий. Манай нам огцруулах байр сууриасаа ухрахгүй. У.Хүрэлсүхэд бүх эрх мэдэл байгаа. Гэтэл өөрийгөө "Шүдгүй арслан” гэж нэрлэчихээд хариуцлагаас хойш сууж байна. Шатахууны үнэ цаашид ч өснө, бид ямар шатахуун үйлдвэрлэдэг үү гээд яриад сууж байгаа Ерөнхий сайд байж таарахгүй. У.Хүрэлсүх цэргийн хурандаа юм гэнэ лээ. Гэтэл сая өрнөсөн үйл явдлаас харахад баахан хуурамч хаяг, хөлсний троллчдын хурандаа бололтой юм. Сошиал, хэвлэлээр мөнгө төлж өөрийгөө л магтуулсан хүн. Наад сошиал сүлжээнээсээ сал, бодит хөрсөн дээр буу. Юун У.Хүрэлсүхийг магтахтай манатай хоногийн хоол, өдрийн талхаа тасалчихгүй юмсан гэсэн хүмүүс л байна. Гэтэл сүүлдээ ард түмнийг бослого үймээнд турхирч ч байх шиг. Намын хэрүүлээ намын байран дээрээ хийхгүй төрийн хэрүүл болгоод чуулганы индэр дээрээс сүрдүүлж гүтгэж байхыг нь хараад гайхлаа. Одоо энэ жүжгээ боль оо У.Хүрэлсүх ээ. Хийх ёстой юм аа хий, үгүй бол хоосон нэр цаасан дээр л үлдэнэ шүү. Сүржин лоозон өлгөж, ура хашгирснаар удирдагч болдоггүй юм” гэжээ.

О.Балдан


434 сэтгэгдэл