|

Архангай аймгийн Жаргалант сумын Зуслан багт “Галзуу” өвчин гарчээ

 

Баянхонгор аймгийн Өлзийт сумын Бурхант баг, Бууцагаан сумын Баянбүрдбагт малын "Боом” өвчин гарсан талаар ОБЕГ-аас мэдээллээ. Түүнчлэн Төв аймгийн Баянжаргалан сумын Улаан-Ухаа баг, Дундговь аймгийн Дэрэн сумын Долоод багт "Хонины цэцэг” өвчин гарсан байна.Мөн Хөвсгөл аймгийн Их-Уул сумын Шивээ баг, Галт сумын Зүрх баг, Завхан аймгийн Тэлмэн сумын Нуур баг, Архангай аймгийн Жаргалант сумын Зуслан багт "Галзуу” өвчин гарчээ. Одоогийн байдлаар дээрх газруудад ОБЕГ, Мал эмнэлэг, ариун цэврийн лаборториос ариутгалын ажил хийж байгаа аж.

573 сэтгэгдэл