|

Ч.ХҮРЭЛБААТАР, Ц.НЯМДОРЖ ХОЁРЫГ ОГЦРУУЛАХ БИЧИГ ӨРГӨН БАРИНА ГЭВ

Ч.ХҮРЭЛБААТАР, Ц.НЯМДОРЖ ХОЁРЫГ ОГЦРУУЛАХ БИЧИГ ӨРГӨН БАРИНА ГЭВ

 

УИХ дахь Ардчилсан намын бүлэг хуралдаж, дараа нь сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

 
Хэвлэлийн хуралд УИХ-ын гишүүн Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат, УИХ-ын гишүүн Ж.Батзандан нар оролцов. Бүлгийн гишүүд Боловсролын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг дэмжиж байгаагаа илэрхийлэв.

Түүнээс гадна Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Засгийн газар байгуулагдаад хагас жил өнгөрч байна. Өнгөрсөн хугацаанд хэл ам татсан олон асуудал гарлаа. Тиймээс Сангийн сайд Ч.Хүрэлбаатар,  Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж нарыг огцруулах бичиг өргөн барьж байгаагаа мөн дуулгав.

Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат "Сангийн сайд Ч.Хүрэлбаатарын ах нар "Хотгор шанага”-ын уурхайн лицензыг зарсантай холбоотойгоор түүнийг АТГ-аас шалгаж байгаа. Мөн Төсвийн тухай хуулийг зөрчсөн гэж үзэж байгаа. Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж УИХ-ын 2016 оны 69 дүгээр тогтоол, Засгийн газрын 2017 оны 38 дугаар тогтоолыг зөрчсөн хариуцлагагүй үйлдэл нь нотлогдсон тул огцруулна” гэлээ.

Харин одоо МАН-ын бүлгийн хуралдаан завсарлаж байна. Үүний дараа сэтгүүлчдэд мэдээлэл хийх юм байна.

400 сэтгэгдэл