|

Шүрэн хөөрөг атаа жөтөөг зайлуулдаг

 Шүрэн хөөрөг атаа жөтөөг зайлуулдаг

Н.ДАЯН

Монголчууд амар мэндээ мэдэн хөөрөг солилцон тамхилах ёс дээр үеэс бий болсон. Хөөргийг эдэлж хэрэглэхээс гадна тухайн хүний эрүүл мэндэд хэрхэн нөлөөлдөг талаар хүргэж байна.

 

ХАШ ХӨӨРӨГ

Чулуун зэвсгийн үеэс хүмүүс хашийг ахуй, амьдралдаа хэрэглэж ирсэн байна. Хаш хэрэглэсэн хүн бадамлянхуа цэцэг мэт ариухан сэтгэлтэй болдог аж. Түүгээр ч барахгүй гэмтсэн яс бороолох, эр эм хоёрын ариун ёсыг сахихад тусалдаг байна. Мөн зүрх сэтгэлийг амгалан болгож, догшин авирыг номхотгодог чадалтай ажээ. Хаш хөөрөг элэгдэх тусам өнгө орж, гөлгөр болдог байна.

 

МАНА ХӨӨРӨГ

Мана чулууны хувьд олдоц ихтэй учраас энэ чулуугаар хийсэн хөөрөг элбэг. Найрлага дахь хольцноосоо хамааран 30 гаруй төрөл байдаг. Тухайлбал, усан, халтар, ногоон, замагт гэнэ. Хал­тар мана саа, үе мөч татах өвчнийг анагаадаг бол шар мана солиорох өвч­нөөс болон гэр бүлийн аз жар­галыг хамгаалдаг ажээ.

 

ШҮРЭН ХӨӨРӨГ

Шүр нь атаа жөтөө, хар хорын сэтгэлийг зайлуулж, муу бүхнээс хамгаална. Мөн аянга цахилгааныг зайлуулна, ой тогтоолтыг сайжруулж, шарх сорви эдгээж, хоолойн ангиныг анагаах увдистай аж.

 

НОМИН ХӨӨРӨГ

 Биедээ байнга авч явбал яр шарх гардаггүй. Номин эдэлбэл хортой зүйлд осолдох, яр шарх, усны болон татах өвчин, үрэвсэл, түлэгдэлт, бэртэл гэмтэл, цус багадалт, мэдрэлийн ядаргаа, астмад сайн. Төрсөн жил, орд, гарал үүслээ бодолцон барих хөөргөө сонговол өөдрөг байна.

 

СУВДАН ХӨӨРӨГ

Сувд нь эрүүл мэнд, аз жаргал, урт наслахыг бэлэглэдэг.

 

ОЮУ ХӨӨРӨГ

Оюу бол аз жаргалын чулуу, үнэнч дурлалын бэлэг тэмдэг. Энэ хөөрөг хэрүүл тэмцлийг номхотгож, атаа хорсол, үзэн ядалтыг зөөлрүүлэн намжаах, гэр бүлийн гишүүний эв эеийг бататгадаг.

 

ЧҮНЧИГНОРОВ ХӨӨРӨГ

Чүнчигноров нь дотроо улаан, ногоон, хүрэн гээд олон янз байдаг. Хүний биед үүссэн элдэв яр шархыг эдгээдэг хэмээн ярьдаг. Ахмадуудын хэлснээр мэдрэлийн цочмог өвчнөөс үүссэн могой яр, сум яр өвчин эмчлэгдэхгүй үхэж байжээ. Тэгвэл эмчлэгдэхгүй байгаа энэ өвчинг жинхэнэ сайн чанарын чүнчигноров хөөргөөр эмчилж болно.

 

ГАРТААМ ХӨӨРӨГ

Энэ хөөргийг барьдаг хүн хэзээ ч саа өвчин тусахгүй гэж ярьдаг. Саа өвчнөөс болж нүүр, ам нь мурийсан хүмүүс гартаам хөөргөөр зөөлөн үрсээр байгаад эдгээдэг байна.

 

Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин


486 сэтгэгдэл