|

Архангай аймагт сонгууль “но”-той болжээ

Архангай аймагт сонгууль “но”-той болжээМАН-аас УИХ-ын сонгуулийн I тойрог буюу Архангай аймагт нэр дэвшигч Ж.Мөнхбат дөнгөж сая намынхаа байранд мэдээлэл хийлээ. Тэрбээр саналаа луйвардуулсан гэж үзэж 9 заалт бүхий гомдлоо тойргийн хороонд болон СЕХ, ТЕГ-т 11 цагт хүргүүлэв.  Түүний 9 заалт бүхий гомдолд хуулийн заалтыг зөрчсөн бөгөөд тэдгээр нь баримтаар нотлогдсон хэмээн ярьлаа.  Тодруулбал:

  1. Монгол Улсын Их Хурлын сонгуулийн Тухай хуулийн 41-р зүйлийн 41.1-д сонгогчдын саналыг 07.00-20.00 цаг хүртэл авна гэсэн заалт хэд хэдэн хэсгийн хороонд давтагдсан.
  2. Сонгогчдын нэр дэвшигчдэд өгсөн саналыг буруу буюу үндэслэлгүй дүгнэж сонгуулийн дүнг илт будилаантуулсан. Тухайлбал, тус тойргийн 11-р хэсэгт 234 хүн 2 мандатын төлөө санал өгөх тул нийт 468 санал өгөгдөх ёстой. Гэтэл 426 хүний санал хүчинтэй, 36 хүчингүй, саналын тоо огт тэмдэглэгдээгүй саналын хуудас байхгүй гэжээ. Тэгтэл  хүчинтэй хүчингүй саналын нийлбэр 462 байгаа нь 6 санал алга болсон байна.  
  3. Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 47-р зүйлийн 47.1.3-т "нэгээс илүү нам эвслийн төлөө өгсөн санал хүчингүй байх”-аар заасан. Гэтэл энэ хуулийн заалт зохих ёсоор хэрэгжсэнгүй. Тухайлбал: 11-р хэсэгт нийт 234 сонгогч санал өгсөн. Хүчингүй саналын тоо 18, нийт санал нь 193 байхад нийлбэр нь 211 болж 23 санал дутсан буюу огт тоологдоогүй, яасан нь ойлгомжгүй байна. Өөрөөр хэлбэл 23 хүний саналыг дутаасан байгаа нь хууль нэг мөр хэрэгжээгүй, санал хураалтад оролцсон сонгогчдын санал бүрэн илэрхийлэгдээгүй байна.
  4. Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 46-р зүйлийн 46.5-д "санал авахад зарцуулсан болон зарцуулагдаагүй үлдсэн хуудасны нийлбэр нь тухайн хэсгийн хороо хүлээн авсан нийт саналын хуудасны тооноос зөрвөл хэсгийн хороо шалтгааныг шалгаж тогтоох бөгөөд шаардлагатай гэж үзвэл саналын хуудсыг нэн даруй дахин тоолно” гэсэн заалтыг хэрэгжүүлээгүй байна.
  5. Ажиглагч нарт олгогдсон санал хураалтын дүн бүхий туузыг хэсгийн хороодын гишүүд гарын үсэг зурж, тамга дарж баталгаажуулаагүй байна.
  6. Хэсгийн хороодын зурган файлуудын үүссэн огноо нь санал хураалт эхлэх үед бүгд нэг ижил цаг хугацаанд үүссэн байна. Санал тоолох электрон машин болон, програм хангамж нь санал өгөх үйл ажиллагаа эхлэхээс өмнө дээрх саналын тоог урьдчилан тооцох нөхцлөөр зохион байгуулалттайгаар програмчилсан болохыг нотолж байна.
  7. 46-р зүйлийн 46.1-т "санал авахад зарцуулсан болон зарцуулагдаагүй үлдсэн хуудасны нийлбэр нь тухайн хэсгийн хороо хүлээн авсан нийт саналын хуудасны тооноос зөрвөл хэсгийн хороо шалтгааныг шалгаж тогтоох бөгөөд шаардлагатай гэж үзвэл саналын хуудсыг нэн даруй дахин тоолно” гэж заасныг 28-р хэсгийн хороо зөрчсөн байна.
  8. Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 46-р зүйлийн 46.4-т "нам, эвсэл, нэр дэвшигчийн авсан саналын дүнг хүчинтэй саналын хуудсаар гаргана” гэсэн заалтыг ноцтой зөрчжээ. Тухайлбал, нэр дэвшигч Ё.Баатарбилэг, Ж.Мөнхбат нарыг сонгосон мөртлөө нам эвсэл сонгоогүй сонгогчийн саналын хуудсыг хүчингүй хуудас гэж үзэж хоёр нэр дэвшигчийн авсан саналыг тоолоогүй нь баримтаар нотлогдлоо.
  9. Хэсгийн хороодын тогтоол гархаас өмнө, тэр ч бүү хэл сонгууль болохоос өмнө 2012 оны 06-р сарын 27-ны өдөр хяналтын тооллого хийхээр шийдвэрийг тойргийн хороо гаргасан нь өөрөө хууль бус үйлдэл хэмээн Ж.Мөнхбат мэдээллээ.

Тэрбээр СЕХ хэрвээ дээрх хууль бус үйлдлийг нүдэн балай, чихэн дүлий өнгөрөөх юм бол  хариуцлагын арга хэмжээ авах дээд шатны байгууллагад хандахаа албан ёсоор мэдэгдлээ.

 

492 сэтгэгдэл