Цус харвах өвчин Монголд ихсэж, залуужиж байгааг мэргэжлийн эмч нар онцолж ярьдаг. Ингэснээр ид ажиллаж, хөдөлмөрлөх насандаа залуус харваж, группийн, бусдын асаргааны хүн болж хувирдаг нь харамсалтай. Цусны даралт ихсэх, чихрийн шижин, гүйлсэн булчирхайн үрэвсэл, бөөрний эмгэг гээд олон төрлийн суурь өвчин хүндэрсээр цус харвалтаар төгсөх нь бий.
Тархины цус харвалт нь нийт өвчлөлөөс тахир дутуу болгох гол шалтгаан төдийгүй, нас баралтын хоёрдугаар шалтгаан болж байна. Өөртөө хэт ачаалал өгч ажиллах нь тархины харвалтад нөлөөлдөг аж.
132 сэтгэгдэл