|

ФИФА багуудын чансааг шинэчиллээ

ФИФА багуудын чансааг шинэчиллээ

Олон улсын Хөлбөмбөгийн холбоо буюу ФИФА эрэгтэйчүүдийн шигшээ багийн энэ оны сүүлчийн чансааг гаргалаа. Энэхүү жагсаалтад таван тивийн 211 улсыг хамрагдснаас 1727 оноогоор сүүлчийн дэлхийн аваргын хүрэл медальт Бельгийн шигшээ баг тэргүүлжээ. Жагсаалтын дэд байранд дэлхийн хошой  аварга Франц орж, дэлхийн таван удаагийн аварга  Бразил гуравдугаарт жагсчээ.

 

Энэхүү жагсаалтын  эхний арван  байранд Европ тивээс найм, Өмнөд Америкаас хоёр баг  багтжээ. Ази тивийн улсуудыг Иран улсын баг 29 дүгээрт жагссанаар тэргүүлсэн байна. Харин Сенегал улсын шигшээ баг 1505 оноотойгоор 23 дугаарт жагсаж Африк тивийг тэргүүлсэн байна. Номхон далайн бүсээс Шинэ зеландын шигшээ баг 1157 оноотойгоор 122 дугаарт жагсаж бүсээ тэргүүлжээ.

Монгол улсын шигшээ баг 188 дугаарт жагсаж өнгөрөгч оноос нэг байр ухарсан үзүүлэлттэй байна.

Дэлхийн чансааг тэргүүлэгч 10 улс:

  1. Бельги – 1727 оноо
  2. Франц – 1726 оноо
  3. Бразил – 1676 оноо
  4. Хорват – 1634 оноо
  5. Англи – 1631 оноо
  6. Португал – 1614 оноо
  7. Уругвай – 1609 оноо
  8. Швейцар – 1599 оноо
  9. Испани – 1591 оноо
  10. Дани – 1589 оноо

37 сэтгэгдэл