|

“Бид финанс” ББСБ-ын ажилтнуудын гарт сэтгүүлч амиа алджээ

“Бид финанс” ББСБ-ын ажилтнуудын гарт сэтгүүлч амиа алджээ

 


МҮОНТВ-ийн сэтгүүлч банк бус санхүүгийн байгууллагын ажилтнуудад зодуулж нас барсан хэрэг гарсан байна. Тодруулбал тус телевизийн "Гэрэлтэй цонх” хөтөлбөрийн хөтлөгч Б.Төгөлдөр "Бид финанс” ББСБ-ын  100 айл дахь "Ампер хаус” төвд байрлах байранд амиа алджээ. Уг хэргийг Сүхбаатар дүүргийн Цагдаагийн II хэлтэст  шалгаж аж.  Эх сурвалийн мэдээлж буйгаар "Арваннэгдүгээр сарын 30-наас энэ сарын 1-нд шилжих шөнө уг хэрэг гарсан гэнэ. Тус ББСБ-д ажилладаг эхнэрээ авахаар очтол тэнд хүмүүс архи ууж байсан юм билээ. Ингээд маргаан үүсэж, "Бид финанс” ББСБ-ын хоёр ажилтан Т цохиж аминд нь хүрсэн гэнэ. 

 Энэ хэргийн талаар  ББСБ-аас тодруулахад  "Хэргийн талаар одоогоор мар нэг мэдээлэл өгөх боломжгүй. Хэргийг хуулийн байгууллага шалгаж байгаа" гэв.  


450 сэтгэгдэл