|

АЙМГИЙН НЭГДСЭН ЭМНЭЛЭГТ ДУРАНГИЙН ХАГАЛГААНЫ ХЯНАЛТЫН МОНИТОР ӨГЛӨӨ

АЙМГИЙН НЭГДСЭН ЭМНЭЛЭГТ ДУРАНГИЙН ХАГАЛГААНЫ ХЯНАЛТЫН МОНИТОР ӨГЛӨӨАрхангай /МОНЦАМЭ/. Аймгийн Засаг дарга Ц.Мөнхнасан орон нутгийн хөгжлийн сангаас Нэгдсэн эмнэлгийн мэс заслын тасагт 10 сая төгрөгийн өртөг бүхий хяналтын монитор шийдвэрлэж, өнөөдөр эмч нарт гардуулж өглөө.

Аймагт дурангийн хагалгаа хийдэг болсноос хойш энэхүү хяналтын мониторын хэрэгцээ шаардлага зайлшгүй гарсан байна. Монитор нь дурангийн болон мэс заслын хагалгааны үед өвчтөний захын судасны цусан дахь хүчилтөрөгчийн хий, хүний амин үзүүлэлтүүд болох даралт, судасны цохилт, хүчилтөрөгчийн хэмжээ зэргийг хянах юм.
Мөн Нэгдсэн эмнэлгийн эмч нартай уулзаж, мэдээлэл хүргэн, тулгамдсан асуудлуудыг сонсоод эмнэлгийн өргөтгөл барих газрын геологийн судалгаа хийх хөрөнгийг шийдвэрлэж өгсөн бол эмч нарын санал болгож шийдвэрлүүлэхийг хүссэн тоног төхөөрөмжүүдийг эрэмбэлж, орхигдуулахгүйгээр шат дараатайгаар шийдвэрлэхэд зориулж 2019 оны төсөвт 10 сая төгрөгийг тусгаж өгөхөөр боллоо. 
Б.Гэрэлт-Од

138 сэтгэгдэл