1. Хэрэв нөхөр чинь та нарт халамжтай, гэр зуураа эв найртай байвал айл гэрийн жаргал тэрээ. Энэ бүхэн бол та нар эр нөхөртэйгээ харьцах урлагаас ихээхэн шалтгаална.
2. Хүнийг өөрөө хайрлаж чадахгүй байж хүнээс хайр бүү нэх. Өрхийн минь тэргүүн, хүүхдийн минь эцэг хэмээн хүндлэн цай идээнийхээ дээжийг бүхнээс урьд барьж хүндэтгэн, өмссөн хувцас өнгө үзэмжинд нь үргэлж санаа тавьж өөд татаж чадсанаараа нөхрийн халамжийг хүртэнэ.
3. "Чулууг чулуу дийлдэггүй, чулууг ус л дийлдэг" гэсэн ардын мэргэн үгийг санаж, нөхрийнхөө аливаа эндэл осол, залхай явдлыг уурлаж уцаарлаж, сайн муу үгээр хэлж засдаггүй юм. Энэ үед ухааны урыг гаргаж, энэ байдлаас гаргах эвтэй үгийг олж хэлж, уурласан ч уурлаагүй дүрд тоглон, уян налархай зангаараа түүнийг эрхэндээ оруулж болно.
4. Хүүхдүүдийнхээ дэргэд эр нөхрөө харааж зүхэж, тэнэг мангарт нь хүрч бүү хэл. Эцэг хүн бол хүүхдүүдийнхээ хувьд шүтэх шүтээн нь байдаг. Хүүхэд чинь эцгээ хүндэтгэх тэр хэмжээгээр чамайг хүндэтгэнэ гэдгийн бүү март.
5. Гаднаас орж ирж байгаа хүн гэрийн эзнийг биш, эзэгтэйн царайг харж орж ирдэг юм шүү. Зан аашны сайхнаар илүү нэр хүнд олдог юм шүү.
6. Хамт олны дунд байхдаа эр нөхрөө хүндэлж, нөхрөөсөө эмээсэн мэт бай. Ингэлээ гээд өөрт чинь муу юм болохгүй. Үг хэл, үйл хөдлөлөөрөө би үүнийг мэднэ гэх зан гаргавал энэ хүүхэн нөхрөө захирсан "мэдэлтэй" авгай гэж магтахаасаа "нөхөртөө дээрэлхүү хүүхэн" гэж муу хэлдгийг санаарай.
7. Нөхрийгөө уурлах үед уурлах юм бол гал дээр тос нэмсэнтэй адил болно. Уурласан хүмүүсийн дундаас ухаалаг шийд гардаггүй юм. Харин нөхөртөө тэр цагт хэлэх гэсэн үгээ эв найртай үедээ ингэх нь дээр байсан гэх мэтээр зөвлөж чадвал нөхөртөө өөрийн санасныг ойлгуулж, аливаа зүйл санаснаар чинь бүтэх болно.
8. Хадмуудаа халамжилж хайрыг нь хүлээгээрэй. Ханийн сэтгэлийн хамгийн эмзэг зүйлийн нэг тэр шүү.
9. Айл гэдэг чинь эрээрээ нэрлэгдэж, эхнэрээрээ үнэлэгддэгийг санаж яваарай.
507 сэтгэгдэл