|

УДИРДАХ АЖИЛТНЫ СУРГАЛТ СЕМИНАР БОЛЖ БАЙНА


 
Архангай аймгийн Засаг даргын Тамгын газраас сум, агентлагийн дарга нарт "Удирдах ажилтны семинар”-ыг зохион байгуулж байна. Семинараар санхүү төсөв, хүнс хөдөө аж ахуй, эрүүл мэнд, боловсрол, соёл урлаг, хөдөлмөр халамж, мэргэжлийн хяналт, байгаль орчин, аялал жуулчлалын талаарх мэдээллүүдийг харьяа агентлагийн дарга нар өгч санал солилцлоо. Мөн сум байгууллагуудын 2017 оны ажлыг дүгнэсэн тухай, цаашид анхаарах асуудлууд, 2018 онд хийгдэх ажлын мэдээллийг танилцуулж үүрэг чиглэл өгсөн юм. Үүний дараагаар Аймгийн Засаг даргатай сумдын Засаг дарга нар хамтран ажиллах гэрээ байгууллаа. Мөн ерөнхий боловсролын сургуулийн захирлууд, хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгч нар үр дүнгийн гэрээ байгуулах юм.

433 сэтгэгдэл