Өнөөдөр Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөл (СТБЗ)-ийн III улирлын ээлжит хуралдаан болж хэд хэдэн асуудал хэлэлцсэн байна.
Тодруулбал: Төрөөс Мөнгөний бодлогын талаар 2021 онд баримтлах үндсэн чиглэлийн төсөл, тооцоо судалгаа, Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн болон Төв банкны арилжааны нэгдсэн системийг нэвтрүүлэх ажлын хэрэгжилт; Зээлжих зэрэглэлийн талаар, Засгийн газрын дотоод үнэт цаас гаргах талаар, "Сэндбокс зохицуулалтын орчин журам”-ын төсөл, "Санхүүгийн хүртээмжийг сайжруулах үндэсний хөтөлбөр”-ийн төслийн тухай тус тус хэлэлцлээ.
СТБЗ-ийн ээлжит хуралдааныг Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан даргалж, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, Хадгаламжийн даатгалын корпорацийн гүйцэтгэх захирал Х.Бум-эрдэнэ болон бусад холбогдох албан тушаалтнууд оролцсон байна.
0 сэтгэгдэл